Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчид УИХ-ын эмэгтэй гишүүд хуулийн төсөл танилцуулав

2013-6-28
0
ЖИРГЭХ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, гишүүн С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл, М.Батчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, Д.Арвин нар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл танилцуулав.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд “Хүүхэд харах үйлчилгээг хуульчилж өгье. Тав ба түүнээс дээш хүүхэд гэрээр харах юм бол цэцэрлэгийн хүүхдэд ногдох хувьсах зардлыг тухайн хүүхэд харж байгаа хүнд өгье. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд бичил цэцэрлэг байж болно. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хүүхэд бүрийг карттай болгож,хэрэв хуулийн дагуу хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах буюу бичил цэцэрлэгт явбал картаар нь нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг тухайн хүүхэд харж буй хүнд юм уу, тухайн бичил цэцэрлэг байгуулсан аж ахуйн нэгжийг дэмжих байдлаар олгож байя. Иргэд хүүхэд харах үйлчилгээ, бичил цэцэрлэг байгуулбал түүнд тав ба түүнээс дээш хүүхэд хамруулаад хувьсах зардлыг ногдуулдаг болгоё. Стандартад онцгой анхаарал тавих ёстой. Хүүхдийн аюулгүй байдалд анхаарч, эцэг эх, хүүхэд харж буй хүний хооронд ойлголцлын гэрээ сайн байх ёстой. Эцэг эх, хүүхэд харж байгаа хүмүүсийн эрх, үүрэг, хариуцлага юу байхыг гэрээнд тусгаж өгье. Ажлын хэсэг гаргаж үүн дээр ажиллах ёстой” гэлээ. Хүүхэд харах үйлчилгээ нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 80 мянган хүүхдэд зориулж бий болгох гэж буй үйлчилгээ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбарлав. Уг асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам. ЭМЯ, БШУЯ хариуцан ажиллахаар төсөлд тусгаад байгаа ажээ.
 
эмэгтэй гишүү дээ
    Хуулийн төслийг УИХ-ын ирэх намрын чуулганд өргөн барьж хэлэлцүүлж батлуулаад бэлтгэл ажлыг нэлээд сайн хийх ёстой гэсэн юм. Хуулийг 2014 оны зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болгож,  мөн оны есдүгээр сарын 1-нээс санхүүжилтийг оруулж мөн өдрөөс тооцож 2014 оны улсын нэгдсэн төсөвт суулгаж өгөх хэрэгтэйг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байлаа. Ямар ч гэсэн 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө хууль үйлчлээд эхэлсэн байх ёстойг анхааруулав.
 
    Эхчүүд хүүхдээ 0-2 нас хүртэл асрахад олгох тэтгэмжийн тухай хуулийн төслийг “Олуулаа болох тухай хууль” гэсэн нэрээр Засгийн газраар дэмжүүлж ирэх даваа гаригт буюу долдугаар сарын 1-нд өргөн барих талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцууллаа. Хэрэгжилт, санхүүжилтийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцно гэж үзжээ. Энэ тэтгэмж хүүхдэд зориулсан тэтгэмж байх юм. Хэрэв гурав, дөрөв дэх хүүхэд төрвөл уг тэтгэмжийг 50 хувиар нэмэхээр хуулийн төсөл боловсруулж долдугаар сарын 1-нд өргөн барихаар болсон байна.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхэд харах үйлчилгээн дотор сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын хэмжээний шаардлага тавих нь зүйтэй гэсэн санал хэлж байлаа. Мөн малчдын хүүхдийн хувьд зургаан настай сургуульд ороход эцэг, эхийн нэг түүнийг харж сумын төв дээр суух хэрэгтэй болдог учир нэгдүгээр ангид орох насыг 6,7,8 гэсэн уян хатан сонголттой болгож болох юм гэсэн санал хэлэв. Малчдаас гаргасан энэ хүсэлтийн талаар БШУ-ны сайдад уламжилж Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж болох талаар ярилцжээ. Эдгээр асуудлаар энэ зун иргэдээс санал авч маш сайн ярилцах хэрэгтэй гэлээ.
 
эмэгтэй гишүүд 2
    УИХ-ын гишүүн М.Батчимэг Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, Авлигын эсрэг хуулийн тогтолцоог сайжруулах асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй гар нийлж ажиллахад бэлэн гэдгийг хэлсэн юм.
 
    Авлигын асуудлаар долдугаар сарын 4-нд Иргэний танхимд хууль, шүүх, прокурорын байгууллагынхантай хамтарч Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудын үзэл баримтлалтай уялдуулан ярилцлага зохион байгуулахаар болсныг Монгол Улсын Ерөнхийлөгч дуулгалаа. Мөн хүний наймааны асуудалд анхаарах ёстой гэлээ.
 
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгааг хэлж байв. Хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудлаар иргэд шүүхэд нэхэмжлэл гаргаж болох эрхийг хуулийн төсөлд тусгаж өгч баталгаажуулах гэж байгаа юм байна.
Үүгээр уулзалт өндөрлөлөө.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 35 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 10 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 54 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 17 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 42 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 6 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 8 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 30 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 35 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    18 цаг 4 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 7 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 48 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 46 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 59 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 8 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 30 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 57 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 57 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 57 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    21 цаг 2 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК