Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын бонд”-ын ханш унасан шалтгаан

2013-6-29
0
ЖИРГЭХ

“Монголын бонд”-ын ханш унасан шалтгаан

Дэлхий дээр 85 их наяд ам.долларын Засгийн газрын бонд байдаг гэсэн статистик бий. Үүнд, Монгол Улсаар овоглосон 1.5 тэрбум, 580 сая ам.долларын бонд тус тус багтаж буй. Бонд өрийн нэг хэлбэр боловч хөгжлийн бас нэг гарц. Тиймээс бондын ханш унах нь ирээдүйд төлөх бидний өр өсөхийн сацуу гадны хөрөнгө оруулалт зайгаа авахын эхний шинж. “Чингис” бонд болон Хөгжлийн банкны бондын ханш суларсан шалтгааныг эдийн засагчид ийн тайлбарлаж байна.

Хууль эрх зүйн орчны тодорхой бус байдал бондын ханшид нөлөө үзүүлсэн

О.Чулуунбат /Эдийн засгийн хөгжлийн дэд сайд/

-“Чингис” бондын ханш унаж байгаа нь үнэн. Нэгдүгээрт, улс төрийн сонгуулиудтай холбоотойгоор манай эдийн засаг, бизнесийн идэвхитэй үйл ажиллагаа буурсан. Хоёрдугаарт, мөнгөний эх үүсвэр болж байсан уул уурхайн салбарыг зохицуулах ашигт малтмалын тухай хуулийн төсөл хүлээлт үүсгэсэн. Энэ нь гадны хөрөнгө оруулалтыг царцанги байдалд хөтлөөд зогсохгүй хөрөнгө оруулагчдад болгоомжлол төрүүлсэн. Мөн Хятадын “Чалко”, “Рио Тинто” компаниудтай Засгийн газрын түвшинд маргаантай асуудал яваа нь дээрх байдалд давхар нөлөө үзүүлсэн. Үүнээс болоод бондын үнэлгээ буураад байна. Манай дотоодын хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулагчдад таатай болохын хэрээр мөнгөний урсгал нэмэгдэж, дотоодын эдийн засаг орлоготой болмогц бондын ханш дагаад сэргэнэ.

Засгийн газар хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх учиртай

Л.Бямбаа /Эдийн засагч/

-Бондын хүү тухайн улсынхаа зээлжих зэрэглэлээс хамаараад эрсдэлийг нь  илэрхийлж буй хэмжүүр. Уг хүү нь хоёр дахь зах зээлд өсөөд байна гэдэг чинь хөрөнгө оруулагчдын итгэл муудаж байгаагийн шинж. Өөрөөр хэлбэл, өндөр өсөлттэй учраас хөрөнгө оруулагчид илүү өндөр хүү нэхнэ гэсэн үг. “Чингис” бондын ханш уналаа гээд одоогийн 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөд нөлөө үзүүлэхгүй. Харин ирэх жилүүдэд төлөвлөж байгаа бондыг гаргахад урдынхаас илүү өндөр хүү тогтох вий. Учир нь хөрөнгө оруулагчид Монголын бондыг илүү эрсдэлтэй гэсэн хүлээлтээр хандахыг үгүйсгэх аргагүй. 1.5 тэрбум ам.долларыг Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу зарцуулж, амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Ямар зорилгоор бонд босгосон юм. Түүнийгээ цаг хугацаанд нь амжуулах учиртай. Ингэснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлнэ. Тэдний  итгэлийг олсон тохиолдолд дахин бонд гаргахад хөрөнгө амжилттай босгох боломжтой. Тэгэж чадаагүй бол хүү нь өсөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтад  хүндрэл үүснэ.

Монголд итгэх итгэл суларч байгааг ханшийн уналт харуулж байна

З.Оюунцацрал /СЭЗСД-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн багш, профессор/

-Бондын ханш унаж байгаа нь Монгол Улсын нэр хүндийн асуудал. Олон Улсын зах зээлд үндэстний бахархал болсон “Чингис” хааныхаа нэрээр бонд гаргасан. Гэтэл жил ч хүрээгүй хугацаанд ханш суларч байгаа  нь цаашид бондоор хөрөнгө босгох Засгийн газар бэрхшээлтэй тулна гэсэн үг. Тухайлбал, үлдэж буй 3.5 тэрбум ам.долларын бондод өндөр хүүтэй, хатуу нөхцлийг хөрөнгө оруулагч нар санал болгож мэднэ. Нэг талаасаа Монгол Улсын бондод итгэх итгэл суларч байгааг ханшийн уналт харуулж байна. Түүнчлэн ямар ч тохиолдолд илүү баталгаатай байх Засгийн газрын бондыг худалдан авах эрэлт тааруу байна гэдэг итгэлцэлтэй шууд холбоотой. Уг нь “Чингис” бондыг худалдан авах сонирхлоо хөрөнгө оруулагчид манайд илэрхийлсэн тохиолдолд ханш сэргээд ирнэ. Өнөөдөр эрэлт сул байгаагаас ханш унаж байна. Ханш унах нь бондын өгөөж муудах эрсдэлийг дагуулж байдаг. Өгөөж эрсдэлтэй байвал тухайн бондыг хэчнээн хямд арилжаалсан ч худалдан авахгүй.

Зарцуулалт буруу байгаагаас бондын ханш унасан

Б.Лхагважав / Эдийн засагч, эрхзүйч /

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн гурван жилд эрчимтэй өссөн. Өнгөрсөн хугацаанд гаднын хөрөнгө оруулалт ч дотоодын зах зээлд амжилттай цэцэглэж чадсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, Монгол Улсын бондыг худалдан авах эхний алхмыг хийлгэсэн. Гэтэл өнөөдөр ханш унаж байгаа нь Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. Энэ нь бондын ханшаар илэрч байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдад амласан ёсоор  дэд бүтцийн томоохон төслүүдэд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүйгээр өөр зүйлд бондын мөнгөө зарцуулж байгаа нь ханш унахад нөлөөлсөн. Үндсэн чиг зорилгоосоо хазайж бондын хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад мэдээж хөрөнгө оруулагчид таатай хандахгүй. Зарцуулалт буруу байгаа нь бондын ханшид уналт дагууллаа. Засгийн газрын бонд бол банкнаас авч буй өр. Тиймээс цаана нь банкны эрсдэл гэж байдаг. Цаашид  манайх бонд гаргалаа гэхэд нэлээн хүнд нөхцөлд хөрөнгө босгох болов уу. Ийм уур амьсгал өнөөдөр бүрдээд эхэлчихлээ.

 

Манай бондыг зарах сонирхол их байх тусам ханш унана

Б.Эрдэнэбат /МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач/

-“Чингис бонд”-ыг хөрөнгийн биржээр арилжаалаагүй. Угаас гадаад зах зээлээс хөрөнгө босгох үйл явц нь нээлттэй бус хаалттай байсан. Тиймээс өнөөдөр ч мөн адил ханшийн уналтын талаар нийгмийн цөөн хэсэг л мэдэж байна шүү дээ. Гэтэл бонд ирээдүйн өр. Түүнийг төлөх эзэд нь нийт монголчууд. Харамсалтай нь бондын талаарх мэдээлэл дотоодын зах зээлд төдийгүй иргэдийн дунд шинэ ойлголт хэвээр байна. Хэрвээ “Чингис” бондыг хувь хөрөнгө оруулагч нарт бус хөрөнгийн биржээр зарсан бол ханшийн өсөлт, уналтын талаарх мэдээлэл илүү хүртээмжтэй байх байлаа. Биржээр дамжуулаад ханшийн дүнг ажиглаад байх боломжтой. Түүнээс одоогийн нөхцөлд шууд зөв, буруу гэж дүгнэлт өгөхөд эрт байна. Манай бондыг худалдан авсан компаниуд хоорондоо хэдээр наймаалцаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ханш унах олон шалтгаан бий. Тухайн бондын худалдан авсан банкны мөнгөний эрэлт хэрэгцээ нь ихэссэн бол тэд бондоо зарна. Тэр тусмаа манай урд хөрш өнөөдөр  бэлэн мөнгөний гачаалд ороод байгаа. Энэ тохиолдолд Хятад зах зээлд бондоо арилжаалж  магадгүй. Манай бондыг зарах сонирхол их байх тусам ханш нь унана. 

Ирээдүйгээс босгох хөрөнгө оруулалт хүнд нөхцөлд, илүү үнэтэй олдоно

 М.Чимэддорж /Эдийн засагч/

-“Чингис” бондын ханш унаж байгаа нь түүнээс хүртэх ашиг илүү эрсдэлтэй болж байгаатай  холбоотой. Монгол Улсын бондын өгөөж муудсан нь хөрөнгө оруулагчдын итгэл суларч буйн шинж. Өөрөөр хэлбэл, Монголын Засгийн газарт итгэх хөрөнгө оруулагчид цөөрч байгааг бондын ханшнаас харж болохоор байна. Энэ тохиолдолд ирээдүйгээс босгох хөрөнгө оруулалт хүнд нөхцөлд, илүү үнэтэй олдоно гэсэн үг. Манай улсын хувьд нэг удаа олон улсын зах зээлд бонд гаргахгүй нь мэдээж. Тиймээс  хариуцлагатай, ил тод, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бодитой биелүүлэх нь хамгаас чухал. Бонд хэзээд тухайн орны эдийн засаг, нэр хүндийн баталгаа болж байдаг. Ханш унаж байгаа нь манай улсын нэр хүнд унаж байгааг нэг талаасаа илэрхийлж буй хэрэг.

 

Б.Баяртогтох

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • KHISHIG (27.123.214.113)
    Mongol zalyyst hudulmurluh ajillah oron zai bhgui hudulmurin huls mash bgaa ychraas gedsee mahan biee tejeeh tudiihnuur setgej bsan bol.bid umuudruus uuruuruus setgej amidrahaar negdej bna.Zalyys kaptalist niigmiin zolios bolj hohirch yavah iosgui.Oron syytsnii une 350.0-450.0 bosoj bhad mungu erh meltei humuust mungu tuvlurch ted uursdiin dyraar une nemj ard tumnee tyildyylj bna.Zalyys ene niigmiin zolios bolhiig husehgui bga tyl uursduu buteen baigyylaltsyy uursduu hantsyi shamlan orhoor shiidej negdeed bna.Erdemten merged ediin zasagchid imjeneruud bolon hiij buteej usuj devjih husel temuulel zorilgotoi oyunlag zalyys ard tumnee bidnii baigyylsan Mongolin oyunlag olon tumnii negdekhig yrailj bna.Zalyys bid hiij buteej chadna.bidend .itgeerei demjeerei.myaga_1972@yahoo.com.99102498
    2013 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 29 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    10 цаг 4 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 48 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 11 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 36 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    16 цаг 0 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    16 цаг 2 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 29 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 58 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    18 цаг 1 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 42 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 40 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 53 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    20 цаг 2 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 24 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 51 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 51 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 51 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 56 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК