
Улаанбаатар хот
Эрхэм хүндэт Ерөнхийлөгчөө,
Таныг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлийн баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.
Таны удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг чаашид ч эрчимтэй хөгжсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна. Орос-Монголын харилцаа, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь түншлэл, хамтын ажиллагааг иж бүрэн байдлаар идэвхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Тантай цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье.
Танд эрүүл энх, сайн сайхан, Төрийн тэргүүний үүрэгт ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин
Москва хот, Кремль. 2013 оны 6 дугаар сарын 27
Сэтгэгдэл (2)