
28/06/2013
Астана хот. Акорда
Эрхэмсэг Ноён,
Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд чин сэтгэлээсээ баяр хүргье.
Казахстан ба Монгол Улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа, энхийн хөршийн харьцаа ба найрамдалт харилцаа нь жил ирэх тусам улам бэхжиж байгааг баяртайгаар тэмдэглэхэд таатай байна. Хоёр улсын ирээдүй ба хөгжилд чиглэгдсэн дотны харилцаа холбоо цаашид улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
Энэ завшааныг ашиглан, Эрхэмсэг Ноён Таныг, болон найрамдалт Монгол Улсын ард түмэнд ирж буй Монгол Улсын үндэсний «Наадмын» баярын мэндийг дэвшүүлье.
Монгол Улсад эв нэгдэл, Таньд эрүүл энх, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Гүнээ хүндэтгэсэн, Нурсултан Назарбаев
Эрхэмсэг Ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа
Улаанбаатар
Гүнээ хүндэтгэсэн, Нурсултан Назарбаев
Эрхэмсэг Ноён, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа
Улаанбаатар
Сэтгэгдэл (2)