МАН-ын залуу гишүүд намынхаа үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ёстой гэсэн шүүмжлэлийг гаргаад байгаа билээ. Тиймээс ч тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт намын 27 дугаар Бага хурлыг долдугаар сарын 8-наас өмнө хуралдуулахыг шаардсан албан бичгийг удирдлагууддаа өгсөн. Тэгвэл МАН-ын удирдлагууд залуусынхаа хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй гэнэ. Гэхдээ намын Удирдах зөвлөл өнөөдөр 16.00 цагаас хуралдах тов гаргасан байна. Өнөөдрийн хуралдаанаар намын бага хурлын тов гарах юм байна.
Ямартай ч МАН-ын залуу гишүүдийн зүгээс одоогийн удирдлагуудыг шинэчлэх, бүтэц зохион байгуулалтыг шинэ түвшинд гаргаж ажиллах ёстой гсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч тэд "Шинэчлэх хөдөлгөөн" байгуулан ажиллаж байгаа юм.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (2)