
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдсан билээ. Шудрага ёс эвслийн бүлгийн зүгээс хурлын талаарх мэдээллээ өгсөн бол МАН-ын бүлгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс татгалзлаа. Энэ нь МАН-ын залуу гишүүд намын удирдлагаа өөрчлөх хүсэлтэй байгаагийн дээр МАН-ын бүлгийн зарим гишүүд Шинэчлэлийн хорооноос эхлүүлсэн намаа шинэчлэх үйл ажиллагааг нь дэмжиж буйтай холбоотой байж болох юм хэмээн эх сурвалжууд таамаглаж байна. Өнөөдөр л гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар "Монгол ньюс" мэдээллийн төвд намаа шинэчлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Энэ мэт асуудлууд нь МАН-ын бүлгийн хуралд нөлөөлсөн байж болох талтай аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)