Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын Удирдах зөвлөл авлигал, мөрийтэй тоглоомд холбогдсон гишүүдээ хөөж, намдаа аудит хийлгэхээр ярилцав

2013-7-02
0
ЖИРГЭХ
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ойрд болоогүй олон сюрпризтэйгээр үргэлжилжээ. Хамгийн түрүүнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдахыг мэдсэн залуучууд нь амралтын өдөр цуглаж ямар сюрприз барихаа ярилцсан байна.
    манамМАН-ын Удирдах зөвлөлийн хурал ойрд болоогүй олон сюрпризтэйгээр үргэлжилжээ. Хамгийн түрүүнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдахыг мэдсэн залуучууд нь амралтын өдөр цуглаж ямар сюрприз барихаа ярилцсан байна. Тэгээд Удирдах зөвлөлийнхөө хурлаас өмнө хэвлэлийн хурал хийж, уриалга гаргая. Дараа нь Удирдах зөвлөлийнхөө хуралд урилгагүй зочин болж очъё. Оруулахгүй гэвэл сайхан дуулиан болно. Оруулбал бид өөрсдөө од болно гэсэн гаргалгаа хийгээд төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаа явуулжээ.

    Хэвлэлийн хурал хийж, намынхаа Удирдах зөвлөлийн хуралд бүгдээрээ очиж шаардлага, уриалгаа танилцуулна гэжээ. Харин намын удирдлагууд дургүйцсэнгүй. Удирдах зөвлөлийн хуралд орж байр сууриа илэрхийлэхийг зөвшөөрчээ. Өөрсдийгөө МАН-ын шинэчлэлийн түүхэнд үлдэнэ гэж горьдоод байгаа залуус дуртай нь аргагүй хуралд орж уриалгаа Удирдах зөвлөлийнхөө гишүүн бүртээ тарааж өгөхийг зэрэгцээ байр сууриа илэрхийлсэн байна. Тэд хамгийн түрүүнд намын бага хурлыг энэ сарын наймны өдөр буюу наадмаас өмнө хуралдуул гэсэн шаардлага тавьсан. Уг асуудлыг хэлэлцээд энэ сардаа багтааж Бага хурлаа хийлгэнэ. Харин товыг нь МАН-ын дарга тогтоох шийдвэр гаргажээ. Мэдээж Ө.Энхтүвшин наадмын өмнө хуралдуулахгүй нь тодорхой. Ингээд залуучуудын эхний шаардлага талаар болжээ. Уг нь Ц.Нямдорж залуучуудын тавьж буй шаардлагыг ихээхэн дэмжиж тэдний хүсэлтийн дагуу их,  бага хурлаа хуралдуулья гэсэн санал ч гаргасан байна. Үүний зэрэгцээ Ц.Нямдорж “манай залуучууд зориггүй” гэсэн битүү утгатай үг унагажээ. Мэдээж энэ хэнд зориулсан ямар утгатай болохыг залуучууд нь сайн ойлголгүй гарч оджээ. Харин намын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар шинэчлэлийг оройтож ярьж байна. Бидний шинэчлэл аль эрт эхэлсэн шүү дээ. Одоо яригдаж буй асуудал бүрийг дэмжих ёстой гэсэн ардчилсан байр сууринаас асуудалд хандсан байна.

    Ширүүхэн болсон МАН-ын хуралын үеэр Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат албан тушаалаасаа татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Учир нь тэрээр “Шинэчилье” хөдөлгөөний идэвхитэй оролцогч учир албаасаа татгалзах иргэний зоригтойгоо харуулж намын шинэчлэлд алдхан биеэ зориулна гэсэн байна. Тэгсэн мөртлөө “Үнэн” сониныхоо эрхлэгчийн ажлаас татгалзаагүй аж. Энэ байдлыг ажигласан ахмадууд нь хариуцлага хүлээх учиртай хүн байж асуудал ярихаас өмнө ингэж бултах хэрэггүй. Албаасаа татгалздаг хүн болж дараагийн удирдлагад орох гэж явуургүй зан гаргах нь утгагүй. Угаасаа одоогийн бүх удирдлага солигдох нь тодорхой болчихоод байхад ингэж жүжиг тавих нь зохимжгүй гэж дургүйцэх хүмүүс ч байжээ.
BOFmXXlCQAAPdGB.jpg large
    Өчигдөр оройны МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ярьсан өөр нэг ноцтой асуудал нь "манай намыг авлигал баллаж байна. Тиймээс авлигалд орооцолдсон нөхөдөө намаасаа хөөх шийдвэр гаргая" гэж нэгэн нарийн бичгийн дарга ярьжээ. Үүний зэрэгцээ өөр нэгэн дарга нь БНСУ-д очиж казино тоглосон нөхөдөө ч гэсэн хөөе гэж хадуурсан байна. Үнэхээр ингэж эр зориг гаргаж чадвал энэ нам цэвэршинэ. Бас одоогийн олон лидерээсээ сална гэсэн үг. Тухайлбал авлигалд холбогдогчид нь Ё.Отгонбаяр, Н.Хүрэлбаатараас эхлээд урт жагсаалт гарна. Харин БНСУ-д очиж казинодсон гарууд гэвэл хамгийн сүүлийн нэр дэвшигч Б.Бат-Эрдэнээсээ эхлээд Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат гэсэн нэрс цааш нь хөвөрнө. Мэдээж тэд эднийгээ хөөж чадахгүй л дээ. Тиймээс эдгээр санаачилга нь хоосон яриа болж хувирна.

    МАН-ын өөр нэг чухал асуудал хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээлэв. МАН-даа аудитын шалгал хийлгэе гэжээ. Одоогийн санхүүгийн байдалдаа итгэхгүй байгаа бололтой. Одоогийн санхүү хариуцсан нарийн бичгийн дарга нь Т.Бадамжунай. Тиймээс түүний ажлыг шалгая гэсэн санаа л даа. Энэ мэтээр хурлынхаа үеэр олон чухал асуудал ярьсан байна. Түүнийг нь бид цувралаар хүргэх болно.
BOFmXXlCQAAPdGB.jpg large
BOFmXXlCQAAPdGB.jpg large

24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • гшнг (122.201.18.154)
    Хүрэлбаатар Чойжилсрэн Бадамжунай Энхболд отгонбаяр гээд зүгээр л костюмтай хулгайчидаасаа салаачээ
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
    • ccc
      yaag unen
      2013 оны 07 сарын 02
  • иргэн (202.179.29.151)
    Мөнхбатыг хятад гэж байгаа бол Монголд цэвэр халх хүн олдохгүй болохнээ.Энэ Хятад гэж бичээд байгаа нөхөр өөрийгөө хэлчихлээ дээ.Хүн өөр шигээ хүнийг боддог гэж яг үнэн.Мөнхбатыг муулаад байгаа хүмүүс атаархаж хорссон хүмүүс л байна л даа.МАн-н залуучууд шинэчлэл хийж чадна.Чадах учраас үүнээс АН болон МАН-н хувалзууд айгаад л олон юм муулж бичүүлээд байгаа нь тодорхой харагдаж байна.Нам бус бид бол яг өөрсдийнхөө л үзэл бодлыг бичиж байгаа.Муулж бичээд байгаа нөхдүүд захиалгаар л бичиж байгаа.Эдгээр нөхдүүд үүнийхээ төлөө мөнгө авч л байгаа.Та нар бас л авилгачид мөнөөс мөн болж байгаа.АН МАН-н гар хөл бологсод бүгд л луйварчид учраас Залуучуудыг өөрсөд шигээ бодоод л сэтгээд л бичээд байх юм даа өрөвдөлтэй эмгэнэлтэй юм даа
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • тулга (202.70.46.200)
    жаахан юм ойлгодог бол энэ нам эрт орой тарна гэдгээ мэддэггуй л юм байх даа чааваас.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • zochin (202.126.89.212)
    MAN demjixgui novshuud
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.10.30)
    энэ намыг муухай харагдуулдаг хэдэн нөхөр бий. түүнд 1-рт Энхтүвшин,2-рт Занданшатар, 3-рт: Ж.Энхбаяр, 4-рт: Бямбацогт дандаа болохгүй бүтэхгүй хардсан юм ярина. тэгээд цаашаа сурталчилгаанд их орилсон Мөнхбат байна эд юу л бол дараа дараагийн сонгуульд бодолтой байя гэвэл эдгээр хүмүүсээ өөрчлөх хэрэгтэй дээ ард түмэн мэднэ шүү
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Gishuun (122.201.18.167)
    MANGAR BATSAANUUD BUU DAVAR ! TORD 1 ODOR CH AJILLAAGUI TA NAR ENE TOM NAM-IIG 2016 ,2017 ONII SONGUULIUDAD AVCH OROOD L YALAKH YUM GENE , YOCTOI KHUTSAV AA ! KHARIN NAM AVLIGALTAI NER KHOLBOGDOOD BAIGAA GISHUUDEE BUGDIIG NI SHALGUULJ SHOROND YAVUULVAL ZOKHINO !
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.105.1)
    Та нарыг дарамтлах, доромжлох, мохоох зүйл их л гарах байх. эхлэл нь зөв тавигдаад эхэлбэл ард иргэд дэмжинээ.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (202.179.22.26)
    сайн шалгуул. ер нь МАН-д үлдэх хүн гарах болов уу?Ж. Энхбаяр намын дараг болно гээд л хөөрцөглөөд байгаа сурагтай. Ж. Энхбаяр чинь ГОвь-Алтайн өч төчнөөн тендерийг будаа болгож буруу замаар оруулсан гэж ГОвь-алтайнхан ярьдаг юм.наад зах чуулга, татварын газар барих тендерийн мөнгүүд хайшаа орсон бэ? гэдгийг шалгах хэрэгтэй.дахин төсвөөр батлуулж байж одоо нэг юм барьж байгаа гэж иргэд ярьдаг юм.Бас дээрээс нь нисдэг тэрэг хөлөглөж гахай агнасан гэх мэтийн фактууд урсаж өгнө дөө. хөөрхий.Бүгдийг дэлгэх хэрэгтэй.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.105.1)
    ЗӨВ Л БАЙНА.И ҮНЭХЭЭР Ё. ОТГОНБАЯР ШИГ ХҮНЭЭР УДИРДУУЛААД БАЙСАН ГЭЖ БОДОХООР ЖИРИЙН ГИШҮҮ БИДНИЙ Ч ИТГЭЛ АЛДАРЧ БАЙНА. САЙН БАЙНА. БҮҮ ШАНТАР.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • чам (202.5.205.16)
    амжих уу
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.70.40.205)
    Та нар тэр ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Т.Гантулгыг зайлуулаач.Хүний муу үзсэн бузар амьтан даа.Улсын төсвийн мөнгөөр маш их хэмжээний мөнгө угаасаа хүн дээ.Хуулийнхан шалгаад ч нэмэргүй бүгдийг мөнгөөр аргалдаг адгийн шаар даа.Танай намын нэрийг барьж их авилга л хийсэн хүн дээ.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • зочин (202.70.42.26)
    нэг их цэвэрлэгээ энэ тэр нь ч юу юум бэ та нар зүгээр л зугтцан хэдэн баагийгаа олж ирээд 461дчих. тэгэхдээ шууд бүгдийн биш бага багаар хоног өдөр авах маягтай. тэгэж 2016д тулвал реитэнг чинь өснө манай өрөвч сэтгэлтэй энхрий хайрт ард түмэн 2016д үзэгнийхээ үзүүрийг танайруу чиглүүлэх нь ихсэн. ийгээд чадвал засаг дахин барина тэр үедээ наад АН байхгүй болтол нь хяргаж цавч учир нь МАНАНгийн хийж чаддаг зүйл нь ердөө энэ гэдгийг энхрий хайрт ард түмэн чинь сайн мэддэг болохоор их кайфтай байдаг билээ. хамгийн аймшигтай нь энэ их хяргаа цавчаа нэг л мэдэхэд энэ улсыг маш маш ноцтой байдалд хүргэнэ гэдэгийг манай энхрий хайрт ард түмэн огт ойлгох шинжгүй байгаа дээр нь МАНАН тоглолт хийж байгаад байна
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (133.5.11.10)
    chadahuu barahuu
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.6.143)
    эднүүс чадахгүй ээ коммунизм дэлхийд фашизмаас долоон дор үзэл гэдгийг хүлээн зөвшөөрснийг одоо болтол залуу нь ч хөгшин нь ч ойлгоогүй яваа нөхдүүд. энэ бол сценаритай жүжиг... хэн ч итгэхгүй та нарт одоо. хаха
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.6.143)
    ж.мөнхбат харах царайны хятад цустай овилоггүй нөхөр л дөө. архангайн ***** нарын удам байх..
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 22 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 57 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 40 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 3 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 28 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 52 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 54 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 16 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 21 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 51 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 53 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 34 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 32 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 45 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 54 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 16 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 43 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 43 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 43 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 48 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК