УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулж чадаагүй ч муугүй амжилт үзүүлсэн билээ. Тэрбээр өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын дараа МАН-ын хэлтэс, албадын дарга нартай уулжээ. Уулзалтын үеэр сонгуулийн хугацаанд дэмжиж, хамтран ажилласанд талархлаа илэрхийлсэн байна. Б.Бат-Эрдэнэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, улиран сонгогдохоор болсон АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржид мөн баяр хүргэсэн билээ.




















































Сэтгэгдэл (3)