Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжив

2013-7-02
0
ЖИРГЭХ

  Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг эхлээд хэлэлцэв. Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн санал авсан Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг энэ сарын 1-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

  Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн байнгын хорооны хуралдаанд тавьсан илтгэлдээ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг Сонгуулийн ерөнхий хороо 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж тогтоол гаргасан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 66.50 хувь буюу 1239784 сонгогч саналаа өгсөн байна. Сонгуулийг нийт 1846 хэсгийн хороо, мэдээлэл, технологийн 31 баг, мөн иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнууд, 20 гаруй мянган төрийн албан хаагчид зохион байгууллаа. Сонгуулийн явцыг гадаадын 36 орон, олон улсын байгууллагын 400 гаруй, улс төрийн намуудын 20 гаруй мянган ажиглагчид ажиглаж, иргэний байгууллагын төлөөллүүд хяналт тавьж ажиллалаа.

дэмжив

  Энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Элбэгдорж нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50.23 хувь буюу 622794 сонгогчийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувь буюу 520380 сонгогчийн, Н.Удвал 6.50 хувь буюу 80563 сонгогчийн санал авсныг тэрээр дурдаад сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу сайн зохион байгуулсан, сонгууль нь хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу болсон гэж үзэж буйгаа онцлов.

  Иймээс нийт сонгогчийн олонхийн буюу 50.23 хувийн санал авсан Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж буйгаа танилцуулсан юм.

  Дараа нь байнгын хорооны гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Гишүүн Л.Цог өмнөх сонгуульд сонгогчдын хэдэн хувь нь оролцож байсан, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал их нэмэгдсэн, зарцуулалт нь хэр байгааг тодруулахад Ч.Содномцэрэн дарга “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчийн 73.59 хувь нь саналаа өгч байсан бол энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчийн тоо өмнөхөөс 200 гаруй мянгаар нэмэгдсэн, өөрөөр хэлбэл ирцийн хувь буурсан ч санал өгсөн сонгогчийн тоо өссөн дүнтэй гарсан. Сонгуулийн зардлын тухайд улсын төсөвт 17.2 тэрбум төгрөгийн зардал туссан ч СЕХ 15.8 тэрбумын санал оруулж батлуулсан. Харин батлуулсан зардлаа хуваарилахын өмнө төлөвлөлтийн аудит хийлгэхэд зардлаа хэмнэх, зарим зардлыг бууруулах зөвлөмж өгсөн. Энэ дагуу сонгуулийн хороо, хэсэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож урамшуулал олгосон, эндээс зохих хэмнэлт гарна. Хуваарилсан зардлыг зарцуулах, тайлан гаргах талаар өгсөн зөвлөмжийн дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороод тайландаа аудит хийлгэж ирүүлэх ёстой, үүнийг нь нэгтгэж Үндэсний аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна” гэсэн хариулт өгөв. Мөн гишүүн Сү.Батболд хяналтын тооллогыг хэрхэн хийсэн, дүн мэдээ нь яаж гарсан, хүчингүй саналын хуудас гарсан эсэх, мөн гадаадын болон намуудын ажиглагчдын зүгээс ямар үнэлэлт, санал бодолтой байгааг асуухад СЕХ-ны дарга “Хяналтын тооллогыг хуулийн дагуу сум бүрт нэг, дүүрэгт хоёр хэсгийн хороонд санамсаргүй сонголтын аргаар 348 хэсэгт хийхэд нэг ч зөрчил гараагүй. Тооллого хийхэд гадаадын болон намуудын ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэн байлцсан. Хүчингүй саналын хуудасны тухайд загварын бус саналын хуудсыг хүчингүйд тооцохоор хуульд заасан байгаа. Энэ удаад хүчингүй саналын хуудас нэг ч гараагүй. Гадаадын ажиглагчид урьдчилсан дүгнэлтээ гаргаж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Сонгуулийн оролцогч талуудын итгэлийг хүлээсэн, сонгуулийн өдөр сонгогчид саналаа чөлөөтэй өгч байсан ба ажиглалт явуулсан 99 хувийн тохиолдолд сонгуулийн үйл явц эерэг байсан, сонгуулийн сурталчилгаа хүний үндсэн эрхүүдийг хүндэтгэсэн орчинд өрнөсөн, санал тоолох үйл явц ерөнхийдөө эерэг зэрэг үнэлэлт өгсөн. Гэхдээ хуульд сонгуулийн сурталчилгааг хязгаарласан заалт байна, СЕХ-ны бие даасан хараат бус байдалд ч бас анхаарах зүйл байна гэсэн зөвлөмж өгсөн” гэлээ.

  СЕХ-ны даргын илтгэл, хуулийн төсөлтэй холбоглуудан гишүүдээс санал гараагүй тул хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Уг хуулийн төсөлд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөр тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Элбэгээ (65.49.14.143)
    Чи нэрээ бичээд ийм юмаа бич .... Ер нь яаж ч байсан чамд л хамаагүй ойлгов уу.
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (49.0.155.2)
    Элбэгдоржийн цэргийн ёсолгоог болиулмаар юм зохих ч үгүй чадах ч үгүй байна. Хэнийг дуриагаад байгаа юм. АН хэт туйлшрахаа болиочээ. 2 гараа өргөөд зогсож байсан нь дээр
    2013 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 22 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 57 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 41 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    14 цаг 4 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 29 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 53 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 55 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 22 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 51 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 54 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 35 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 33 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 46 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 55 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 17 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 44 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 44 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 44 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 49 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК