УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 50,23 хувийн санал авч ялалт байгуулсан Ц.Элбэгдорийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг УИХ-ын гишүүдийн 94,4 хувь нь дэмжсэн юм.СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн дагуу сайн зохион байгуулсан, сонгууль нь хууль тогтоомжид бүрэн нийцэж хуулийн дагуу болсон гэж үзэж буйгаа онцлов. Энэ үеэр МАН-ын гишүүд сонгуулийн үеэр 2166 саналын зөрүү гарсныг нягталж өгөхийг хүслээ.




















































