
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуралдаанаар Цахиагийн Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2013 оны энэ сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоосныг гишүүдийн дийлэнхи нь дэмжлээ.
Өмнө нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн ордны Их танхимд зохион байгуулдаг байсныг өөрчилж Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд үйлдэж, түүнчлэн Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулахаар боллоо.
Сэтгэгдэл (1)