Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчид тангараг өргөхдөө хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

2013-7-05
0
ЖИРГЭХ
 Энэ сарын 10-ны морин цагт Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангараг өргөнө.
   ерөнхийлөгч Энэ сарын 10-ны морин цагт Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангараг өргөнө.

    Үе үеийн Ерөнхийлөгчид тангараг өргөхдөө уламжлал соёлоо хүндэтгэн үндэсний хувцсаар “гангардаг” жишиг тогтоод удаж байгаа. Манай өмнөх ерөнхийлөгчид тангараг өргөхдөө хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байсан нь хүмүүсийн сонирхдог сэдвийн нэг. Үүнийг тодруулах үүднээс өмнөх Ерөнхийлөгчдийн тангараг өргөх ёслолын зардал ямар байсныг сонирхлоо. Манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд сонгогчдын 57.78 хувийн саналыг авч төрийн тэргүүнээр сонгогдож байжээ. Гэхдээ тэр тангараг өргөх ёслолоо сүр дуулиан багатай хийж байсан учраас түүний тангараг өргөхөд чухам хэдэн төгрөг зарцуулсан талаарх мэдээлэл одоо ч бүрхэг хэвээр байдаг.

    Харин хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабанди нийт сонгогчдын 60.81 хувийн саналаар ялалт байгуулж 1997 оны зургадугаар сарын 20-нд тангарагаа өргөж байв. Н.Багабандийн Ерөнхийлөгчийн тангараг өргөхөд зориулагдсан ёслолын дээл 80.000, бүс 200.000, малгай 170,000, гутал 200.000, цамц 40.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж байжээ. Мөн алтан үсгээр бичсэн тангарагийн хавтас, урилга хэвлэх, хувцасны загвар зохиогчид, оёдолчдын хөлс, бөхийн барилдаан, хэвлэл мэдээллийн сурталчилгаа, баримтат кино, төрийн ордны хуралдааны их танхимын чимэглэл зэрэг ёслолын ажиллагаатай холбогдсон зардалд нийт 7 сая гаруй төгрөг зарцуулсан баримт байна.

    Харин Н.Энхбаяр нийт сонгогчдын 53.44 хувийн санал авч 2005 оны зургадугаар сарын 24-нд тангарагаа өргөсөн. Түүний тангараг өргөх ёслол тун бийлэгжүү боллоо гэж тухай үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн дээл хувцас, гоёл чимэглэлд 15 сая, хүчит бөхийн барилдааны бай, бэсрэг наадам хүндэтгэлийн концертонд 8.5 сая, хүлээн авалтанд 6 сая, ёслолын бэлтгэл болгож Сүхбаатарын талбайг засч тохижуулахад 30 сая төгрөг түүнчлэн зочид төлөөлөгчдийн суух 700 ширхэг сандлыг худалдан авахад 31 сая төгрөг гээд нийт 108 сая төгрөг төлөвлөсөн ч УИХ-аар эсэргүүцэн зардлыг танасан учраас 67 сая төгрөгөөр ёслолын үйл ажиллагааг хийж байжээ.

    Ерөнхийлөгч Н.Энхбаяр  тангарагаа өргөхдөө 1940 онд Энэтхэгт гар аргаар урласан дахин давтагдашгүй цор ганц торгоор дээл хийлгэн өмсч байжээ. Тэрээр  шовгор оройтой,   дөрвөн талтай, 32 ширээсээр урласан жанжин малгай өмсч байсан юм.

    Харин өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрвөн жилийн сонгогчдын 51,21 хувийн санал авч ялалт байгуулж 2009 оны зургадугаар сарын  18-ны  хөх морь өдрийн морин цаг буюу 12.06 цагт тангарагаа өргөж байжээ. Ингэхдээ 200 гаруй сая төгрөгийг зарцуулна гэж байсан ч Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар танаж 137 сая төгрөгөөр тогтоожээ. Тухайн үед энэ мөнгийг их, бага гэсэн яриа чих дэлсэж байсан. 2005 онд Н.Энхбаярыг тангараг өргөж байх үеэс хойш бараа таваарын үнэ бараг 2-3 дахин өсчихсөн. Түүнчлэн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 1000 орчим хүн урилгаар оролцож гадаадын 120 гаруй зочин төлөөлөгч ирэхээс гадна  Ерөнхийлөгчид  өмсүүлэх ёслолын хувцас, малгай, дээл мөн хүчит бөхийн барилдаан, хүндэтгэлийн концерт, хүлээн авалт, гадаад, дотоодын төлөөлөгч урих, хэвлэл мэдээллээр сурталчилгаа явуулах, цэргийн жагсаал зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах зэрэг 12 зүйл бүхий арга хэмжээнд зарцуулах учраас зардал бага хэмжээгээр өссөн нь тодорхой байв.

    Ингээд үзвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөхдөө зарцуулсан зардал нь  2009 оны мөнгөний ханштай харьцуулахад урьд урьдны Ерөнхийлөгчдийн тангараг өргөхдөө зарцуулсан мөнгөнөөс хэтэрсэн зүйл алга байна хэмээн эдийн засагчид ярьж байна.

    Харин Монгол улсын Ерөнхийлөгчид улиран сонгогдоод буй Ц.Элбэгдоржийн энэ удаагийн тангараг өргөх ёслолын зардал одоогоор тодорхой болоогүй байна.

    Ямартай ч нийт зардлын тал хувийг Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргаж байгаа бол талыг нь УИХ-ын тамгын газраас гаргаж байгаа аж. Түүнчлэн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд өөрчлөлт оруулж, ёслолыг ард түмэнтэйгээ ойр Чингис хааны хөшөөний өмнө хийх нь зүйтэй гэж УИХ-аар баталсан билээ. Чингисийн хөшөөний өмнөх шатан дээр УИХ-ын чуулган хуралдах тусгай талбай бэлдэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг хийх бөгөөд мөн цэргийн жагсаал зохион байгуулахаар болоод байгаа.

    Ёслолын хувцасны хувьд Ц.Элбэгдорж  энгийн даруу, үнэ багатайг сонгодог. Одоогоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын нийт зардлыг албаныхан тооцоолж байгаа бөгөөд удахгүй тодорхой болно гэлээ. Ямартай ч төсвийн мөнгийг хэмнэсэн сүр дуулиан багатай тангараг өргөх ёслол болох болов уу гэж  иргэд ярьж байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (202.179.11.34)
    Дорнодын Засаг даргыг хурдан томилоочээ Алтанхуягаа. Авгайнхаа найзын амнаас гарч чадахгүй байгаа юм уу. Энэ хил зөрчигч контрабантчин Цэрэнчимэгийгээ манай аймгаас зайлуулаач. Олон хилчдийн амьдралаар тоглосон ***** доо.
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
    • номтойбаяраас асуу
      2013 оны 07 сарын 05
  • Tse (202.21.96.158)
    medee ch gj deee, tanai site ELBEGDORJIINh ym bol iim ulaan tsagaan zuil bichij ner hundii ni unagaj bhaar, ydaj dem bolh zuil bicheech, Huurhiii, huurhii,
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • шударга л байя (202.180.218.27)
    Ер нь хамгийн их зардлаар хамгийн сүүлийн Ерөнхийлөгч л тангараг өргөдөг л юм байна. Элбэгдоржийн дараагийн хүн тангарагаа өргөхөөр бол илүү л зардал гаргана. Харин П.Очирбатын зардал тодорхойгүй гэж байгаа нь энэ улс ямар салан задгай байдаг нь нотлогдлоо доо
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • beke (124.158.95.139)
    iim ***** yum bicheh bolimor yum bvhel bvten ulsiin eronhiilogch bj neg huviin company aas dor bj bolohgvi sh de...
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • hudlaa garuud (103.9.90.82)
    eldegdorj deer toog n bicheech.
    2013 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 17 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 52 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 36 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 59 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 24 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 48 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 50 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 12 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 17 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 46 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 49 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 30 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 28 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 41 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 50 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 12 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 39 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 39 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 39 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 44 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК