Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 21 жилийн ойг
тохиолдуулан Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа болно. Энэ арга хэмжээний хүрээнд “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл.Шүүх эрх мэдэл” номын болон “Наадам” сэдэвт хүүхдийн гар зургийн үзэсгэлэнгийн нээлт тус тус болно.Дээрх арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд, хууль сахиулах болон шүүхийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна. Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан ийнхүү өргөн хүрээтэй тэмдэглэж байгаа юм.



















































