
Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагааны үеэр Элчин сайд Ч.Баттөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Эрхэмсэг Султанд уламжилж, малайзийн ард түмэнд сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв. Монгол, Малайзын харилцааг өргөтгөн хөгжүүлэх талаар Элчин сайдын хэлсэн үгийн хариуд Эрхэмсэг Султан хоёр орны харилцааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хөгжүүлэх сонирхолтойгоо дурдаж, ялангуяа монголын хөрөнгө оруулагчид малайзын пүүс компаниудтай хамтран бүс нутгийн эдийн засгийн орчинд хамтран ажиллах боломжийг ашиглана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.