Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг сайд чуулганд мэдээлэл хийлээ

2013-7-05
0
ЖИРГЭХ

алтанхуягааа Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлдээ Бүтээн байгуулалтын ,8 хувийн Ипотекийн зээлийн болон Наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажлаа танилцууллаа.

1. Бүтээн байгуулалтын талаар


Авто замд Дунд хугацааны бондын 580.0 сая ам.долларын санхүүжилтээс Улаанбаатар, орон нутгийн авто замын салбарт буюу зам барилгын ажил, хяналтын зөвлөх үйлчилгээ, зураг төслийн үйлчилгээний төслүүдэд 229.7 тэрбум төгрөг олгосон байна.

Зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох бусад зам, барилгын ажлын хувьд гүйцэтгэгч компаниуд шалгарсан газар шороо, хөрсний ажлууд хийгдэж байна.

Чойр-Сайншанд чиглэлд нийт 310 км урт, 93.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй зам барилгын ажлаас 176.4 км замын

ажил 77.1 хувийн гүйцэтгэлтэй, 133.5 км замын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дуусаад байна.

Арвайхээр-Баянхонгор чиглэлийн нийт 107 км урт, 45.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй замын ажил бүрэн хийгдэж

дуусаад 7 дугаар сард ашиглалтанд ороход бэлэн болоод байна.

Гудамж төсөлд Нийслэлийн түгжрэл ихтэй уулзваруудыг шинэчлэн засварлах, босоо, хөндлөн чиглэлд хурдны зам барих зорилготой энэхүү төслийн хүрээнд Саппорогийн уулзвар, Өргөөгийн уулзваруудыг 4 замын уулзвар болгон шинэчилж, ашиглалтад оруулсан ба Хүй долоон худгийн барилгын ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Уг төсөлд Хөгжлийн банкнаас 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Төмөр замд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 217 км төмөр замын барилгын ажил 2013-2015 онд, нийт 540.0 сая гаруй ам.долларын өртөгтэйгөөр хийгдэж байна. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд баригдах төмөр замын барилгын ажлыг 5 дугаар сарын 15-ны өдөр эхлүүлсэн. 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар барилга угсралтын талбайд нийт 500 гаруй хүн, 250 гаруй техник, машин механизм ажиллаж байна. Барилгын ажлын явц 18.8 хувьтай байна.

Дэд бүтцэд Нийслэл болон орон нутагт баригдах томоохон орон сууц, хороолол, хотхоны цэвэр болон бохир усны системийг цогцоор нь шийдэх бүтээн байгуулалтын ажлууд уг төслөөр хэрэгжих юм.Энэхүү төсөлд 2013 онд 132.1 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд Чингис бондоор санхүүжүүлэх юм. Хөгжлийн банк нь өнөөдрийн байдлаар төслийн нэгжийн үйл ажиллагааны зардал болон Буянт-Ухаа цогцолборын 5 төслийн 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байна.

Эрчим хүчний дэд бүтцэд Дулааны 4-р цахилгаан станцыг 100МВт хүчин чадлаар нэмэгдүүлэх турбин суурилуулна. Ингэснээр 680 МВт цахилгаан, 1225 Гкал дулааны хүчин чадалтай болно. 2014 онд ашиглалтад орно.

Дулааны 3-р цахилгаан станцын 136 МВт цахилгаан, 485 Гкал дулааны хүчин чадлыг 50 МВт, 100 Гкал-аар тус тус нэмэгдүүлэх турбин суурилуулна. 2013 оны 6-р сард ажил эхэлж, 2013 онд багтаан ашиглалтад оруулна.

Дунд хугацааны бондын санхүүжилтээс Ховдын цэвэрлэх байгууламж болон Баянголын амны дулаан хангамжийн 4-р ээлжийн барилгад зориулан нийт 750.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан, арилжааны банкуудтай хамтран нийт 32 жижиг, дунд үйлдвэрийн төсөлд 27.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна.

Барилгын материалын үйлдвэрлэлд Улирал харгалзахгүйгээр жилд 250.0 м2 төмөр бетон эдлэл үйлдвэрлэх хүчин

 

чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах ба уг төслийн үр дүнд барилгын материалын өртөг буурах ач

 

холбогдолтой.Одоо тоног төхөөрөмж худалдан авах гэрээг Германы үйлдвэрлэгчтэй байгуулахаар ажиллаж байна.Төсөл
хэрэгжиснээр жилд 5000 айлын орон сууц үйлдвэрлэх боломжтой юм.


2. Ипотекийн зээлийн талаар

Орон сууцны эрэлтийг дэмжих чиглэлээр Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлээс бүрдэх бөгөөд тулгуур хэсэг болох ипотекийн анхдагч зах зээл 2003 оноос банкны салбарт бий болж, банкууд өнгөрсөн хугацаанд өөрийн эх үүсвэрээр 940.0 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг иргэдэд олгосон байна.

2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөр хэрэгжсэн эхний 7 хоногийн байдлаар банкууд 7737 иргэний 216.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлжээ. Мөн энэ хугацаанд 300 иргэн 12.7 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг шинээр авсан байна.

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулж байна. 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлыг эхлүүлээд байна.

Дэд хөтөлбөрийн хүрээнд барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тасралтгүй, тогтвортой байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, улирлын нөлөөллийг бууруулах үүднээс 235.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 100 компанид олгоод байна.

Арилжааны банкуудаар дамжуулан олгосон уг зээлийн хүү нийслэлд 7 хувь, орон нутагт 5.5 хувь байна.

3. Наадмын бэлтгэл ажлын талаар

Баяр наадмын комисс энэ жил баяр наадмаар хийгдэх засвар тохижилт, хөрөнгө оруулалт, наадмын үйл ажиллагааны зардлыг тооцон Засгийн газрын хуралдаанаар 1.5 тэрбум төгрөгөөр баталсан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд төв асрын ар талыг шинэчлэх ажлыг хийж эхлээд байна. Мөн үзэгчдийн сандал будах, дотоод заслыг хийж гүйцэтгэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт сандалыг байршуулснаар нэмж 2,500 орчим иргэд үзэх боломжтой болж байна.

Сурын харвааны зурхайг өргөтгөх, үзэгчийн суудал тавих, шагайн асарын дээврийн болон дотоод заслуудын ажил хийгдэж байна. Шагайн асарын харваачдын дэвсгэрийн шинэчилж байгаа мөн сур, шагайн байрны орчмын сул шороон хэсгийг бетонон хучилтаар хучиж байна.

Наадамчин олонд баяр наадмыг хүртээмжтэй үзүүлэх зорилгоор 4 ширхэг лед дэлгэцийг цэнгэлдэх дотор болон гадна талд, 3 ширхэг лед дэлгэцийг Хүй долоон худагт байрлуулахаар болсон.

Япон улсын Тоёо корпораци энэ жил агаарын бөмбөлгийг Сүхбаатарын талбайд 1 ширхэг, Төв цэнгэлдэх хүрээлэн 1 ширхэг, Хүй долоон худагт 2 ширхэгийг тус тус хөөргөхөөр бэлтгэл ажилдаа ороод байна. Мөн Хүй долоон худагт соёл урлагийн томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Баяр наадмын ёслолын буудлагыг энэ жил өмнөх жилүүдийнхээс байрлалын тоог нэмэгдүүлж, Сүхбаатарын талбай, Сонгинохайрхан дүүргийн Хөтөл, Баянзүрх дүүргийн 084-р анги, Чингэлтэй дүүргийн Долоон буудал зэрэг 4 газраас буудахаар болсон.

Хүй долоон худагт Монгол наадам цоцолбор байгуулах ажлын эхлэл энэ жил хийгдэж байна. 7000 автомашины зогсоол, үйлчилгээний талбай зэрэг ажлууд хийгдэж байна. Хүй долоон худгийн морь барианы газар хүртэлх засмал замаас Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг холбосон 8.5 км зам тавих ажил хийгдэж байна.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодод нийт 500 гаруй хүн ажиллаж байна.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батзандан, С.Дэмбэрэл, М.Зоригт8 Д.Дэмбэрэл,М.Батчимэг нар асуулт тавьж , хариулт авлаа.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ийм л юм болох вий (122.201.18.16)
    Монголын засгийг тогтворгүй болгох хар хүч дахин цуглан хуйвалдаж шивэгнэлдэж эхэлсэн. Энэ нь Алтанхуягтай хамт зүтгэж явсан нөхдийг нь нийгэмд муухай харагдуулахын тулд мэдэлдээ байгаа байгууллагауудаа ашиглаж байна. Энэ хэрэгт МоАХ, Эрдэнэ, Зандаахүү нар хүч хавсарч эхэлсэн нь өнөөдөр биш. 10 сарын үед үүнийгээ гаргаж тавьна байх. МАН ямарч тохиолдолд дэмжинэ. Ээбий айдгаа ардаа хийсэн бол ямарч найз нөхөр, ач тус, өөрийнхөн төлөө явсан падгүй гишгэчээд өнгөрнө. МАН-д гаргасан авилгалд идэгдсэн гэдэг мэхээ намын даргадаа дахин хэрэглэхээр явж байна. Ухаантай хүмүүс бусдын хийж байсан мэхэнд тийм амархан унахгүй. Женькотой хийсэн тохиролцоондоо ямарч баггүй Батэрдэнийг оролцуулан тоглоом наадам хийх гэж байгаа. Жинхэнэ хөзөр нь магадч үгүй халзан Тулгаа байж мэднэ. Тэр тун ортой. Учир нь Женько улам дээш цоролзоно, МоАХ доторх ЭЭбийгийн байрийг яваандаа ганхуулах болно. Ингэхээр хошгоруулж байгаа Женько Бат-Эрдэнэ 2-ыг зодолдуулаад дундаас нь Халзан Тулгыг гаргахын тул засгийн газар гаднаас байх ёстой гэдэг үгийг байнга давтах боллоо. Алтанхуягийг өөрчлөөд ийм засаг гарвал 3 сар наслахгүй гэдгийг өнөөгийн хүчний харьцаа батална. Аюултай зүгээр сууж чаддаггүй Алтанхуяг Увс фракцийг, МАН, МАХН-ыг, Алтангадас, Зүүнхойд ази, Мүдняк, магадгүй кроуны цоохор багийг командалж дээр нь, МҮАН, Энхбаяр нэгдэхэд юу болохов. Бум бум энд тэнд дэлбэрэлт. Бүгд Алтанхуягийн булсан минэн дээр гишгэнэ. Женькогийн бүх нүгэл буян аль хэдийнээ Хуягаагийн гарт, дээр нь Ээбийгээс юу ирэхийг урьдчилаад тооцчихсон байгаа. Баабар, Санжийн Баяр, хаанаас ч юм гараад ирнэ. Энхбаяр үхлийн цохилт хийж эхэлнэ, Энхсайхан цохилт хийнэ, Хүрэлсүх энэ тэр гээд хорслын арми бий болж хэнэ нэг нь толгойлж жанжин штабын төлөвлөгөөг одоогийн намын дарга хийгээд өөрөө юундч орлцохгүй. Юм хийж байсан хайран сайд нэрийг жирийн олон түмэн дотор үлдээнэ. Энд харин Солигдмол Үүл тэлүүрдэнэ алцаганаж байгаад багтарч байсан үеээ дурсах байлгүй. Энэ тулааны төгсгөлд Женько, тоглоомын Ажнай, амь үрэгдэж, дээд цэгтээ тулаад уруудан бууж буй Элбэгээ харьд үлдсэн амьдралаа үднэ. Хөзөр одоогийн Цэдэнбалын гарт хэвээр үлдэнэ. Араа шүдээ хэмхэртэл зуусан ч Хуягаа инээмсгэлсээр байх вий. Оюун харин алцагансаар байх вий. Улс төрчид нэг л зүйлийг одоо хатуу ойлгосон Ээбий бол сарын найз гэдгийг. Одоо уулнаас буугаад уруудаж яваа хүнээ бараадах уу, өгсөөд амьсгаадаж яваа хүнээ бараадах уу гэдгийг Жамухууд тандаж эхэлсэн. Эрдэм чадалгүй ганц дүүттэй, эрүү чилтэл үглэх эхнэрээс өөр зүйлгүй Жамух өтөг боолууддаа баригдан хүргэгдэж ирж, ууцаа хугалуулах эсхээ сонгоно.
    2013 оны 07 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 17 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 51 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 35 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 58 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 23 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 47 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 49 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 16 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 46 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 48 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 29 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 27 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 40 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 49 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 11 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 38 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 38 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 43 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК