
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулан Өршөөлийн тухай хуулийн төслийг дэмжих эсэх тухайд Засгийн газар шийдвэрээ гаргах нь. Мөн Финландын Парламентын даргын айлчлалын дүнгийн тухай, “Зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт гэх мэт асуудлыг хэлэлцэнэ.