Бүгд найрамдах Польш улсын Сенатын маршал Богдан Борусевич болон Бүгд найрамдах Финланд улсын Парламентын дарга Эеро Хейнэлуома нарын манай улсад хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг ГХЯ-ны сайдад даалгалаа. Ноён Богдан Борусевичийн айлчлалын үеэр нийт 66 мянган еврогийн өртөгтэй дөрвөн төслийн гэрээнд гарын үсэг зурсан бол Эеро Хейнэлуомагийн айлчлалын хүрээнд хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, боловсрол шинжлэх ухааны салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хэлэлцсэн юм.

















































