
Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ үеэр хоёр хүн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний нэг нь Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганцэцэг байлаа. Тэрээр өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлж, П.Гантулгыг оронд нь томилжээ.