Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ лхагва гаригт 11.40 цагт буюу морин цагт тангараг өргөнө. УИХ-ын даргын захирамжаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулах УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж ахлагчтай ажлын хэсэг гараад байгаа юм. Ажлын хэсгээс Тангараг өргөх ёслолыг хэрхэн зохион байгуулах талаар хөтөлбөр гаргажээ. Тодруулбал, Төрийн далбааг Чингис хааны хөшөөний өмнө байрлуулж, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар тангараг өргөх ажиллагаанд оролцоно. Мөн УИХ хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулах, урлаг соёлын тоглолт болон цэргийн жагсаал зохион байгуулах юм байна.



















































Сэтгэгдэл (1)