
Өнгөрсөн өдрүүдэд МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулж нилээн шуугилаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Номтойбаяраар ахлуулсан "Шинэчилье" хөдөлгөөнийхөн таван удаагийн сонгуульд ялагдсан намаа шинэчлэхийн тулд удирдлагадаа шаардлага хүргүүлж, намын Бага хурал, Их хурлыг товлохыг шаардсан юм. Гэвч намын удирдлагуудын зүгээс Баяр наадмын дараа Бага хурлыг товлож, хуралдуулах нь зүйтэй гэснээр шинэчлэгчид түр намжаад байна. Тэд МАН-ын удирдлагуудаас эхлээд бодлого, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөр гээд бүгдийг шинэчилж намынхаа нэр хүндийн сэргээнэ гэж ярьж байгаа билээ. Тэгвэл эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг Чингэлтэй дүүргийн ИТХ дэхь МАН-ын бүлэг хүртэл шинэчлэл хийнэ гэж хоёр хуваагдан хуралдаж байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Энэ мэтээр тус намынхан шалтаг л гарвал хоёр хуваагдаж, талцаж байна гэж намын гишүүд хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)