
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай бүлэг өнөөдөр хуралдаж, чуулган завсарлахаас өмнө байнгын хороо болон УИХ-д идэвхтэй оролцох нь зүйтэй гэж үзсэн. Чуулган хаагдахаас өмнө манай бүлэг Хуульчийн эрх зүйн тухай хууль, Ойн тухай хууль, Төрөөс эрдэс баялгийн тухай баримтлах баримт бичгийн тухай хуулийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулна.
Манай бүлэг чуулган завсарласан саруудад хууль тогтох ерөнхий чиг үүргээ орхихгүй. Энэ хугацаанд зарим яам, агентлагуудын ажилтай танилцана. Мөн ирэх намар чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд дээр ажиллана” гэлээ.