Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Даш-Ёндон: Намыг ангаахай, дэгдээхэйний үүр мэтээр бодоод орхиж болохгүй ээ

2013-7-09
0
ЖИРГЭХ
МАН-ын дарга асан Б.Даш-Ёндон хэвлэлд яриа өгсөн нь У.Хүрэлсүхийн залуучуудын зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэчих шиг боллоо. Учир нь У.Хүрэлсүхийн залуус өчигдөр сайн муу хоёр мэдээг бие биедээ өрсөн хүргэж байв. Сайн гэдэг нь “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг МАН-ын дарга асан М.Энхболд дэмжинэ гэж зарласан явдал.
даш-ёндон1    МАН-ын дарга асан Б.Даш-Ёндон хэвлэлд яриа өгсөн нь У.Хүрэлсүхийн залуучуудын зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэчих шиг боллоо. Учир нь У.Хүрэлсүхийн залуус өчигдөр сайн муу хоёр мэдээг бие биедээ өрсөн хүргэж байв. Сайн гэдэг нь “Шинэчилье” хөдөлгөөний залуусыг МАН-ын дарга асан М.Энхболд дэмжинэ гэж зарласан явдал. Муу гэдэг нь МАН-ын өөр нэгэн дарга Б.Даш-Ёндон ихээхэн ёжтой үгээр ангаахайнуудын цаг болоогүйг сануулсан юм. МАН-д одоо ч нөлөөгөө алдаагүй байгаа Б.Даш-Ёндон гуай “Намыг удирдаж байгаа хүмүүс намаа ангаахай, дэгдээхэйний үүр мэтээр бодож хаяад орхиж болохгүй ээ” гэж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл шинэчлэл хийнэ гэж зарлаад яваа залуусыг ангаахай дэгдээхэй гэж хэлсэн хэрэг.
 
Бас одоогийн удирдлагуудыг ажлаа өгөхийг дэмжсэн юм. Энэ байр суурийнхаа талаар “Хэрэв нөхцөл байдлаас шалтгаалан намын Удирдах зөвлөл огцроход хүрвэл дараагийн нөхөддөө суудлаа биш, намаа хүлээлгэж өгдөг байх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, алдаа ололтоо дүгнэсэн дүнгээ түрүүчийн удирдлага нь дараагийнхдаа өгдөг болно гэсэн санаа. Түүнээс биш, зүгээр л нэг нь авъя гэхээр нөгөөх нь хэдэрлээд “тэгээ тэг” гээд байж болохгүй. Дарга, цэргийн хувьд солигдож, өөрчлөгдөж болноо, энэ бага хэрэг. Суудлаа өгч байх хэрэгтэй гэе л дээ, энэ бол зөв” гэсэн тайлбар хийсэн юм. Гэхдээ ажлаа өгөхдөө шинэчилье хэмээн зарлаад байгаа нөхөдүүдэд л биш шүү. Өөр тулхтай түшигтэй нэр цэвэр хүмүүст удирдлагаа шилжүүл гэж битүүгээр хэлсэн үг л дээ. Түүний энэ ёгт үгийг МАН-ын шинэчлэлийнх нь баатарууд тайлж уншиж чадах болов уу даа гэж ярих хүмүүс ч тааралдав.

МАН-ын түшиг тулгуур болж явдаг тэрээр хариуцлагаас мултарч шинэчилье хэмээн тунхаглаж, “Шинэчилье” хөдөлгөөн байгуулсанаа зарлаад яваа У.Хүрэлсүхийн залуусын зорилго мөн чанарыг ч хөндөж тайлбарласан юм. Тухайлбал “Үнэндээ “шинэчлэл” гэдэг үг өнөө үед үнэхээр утгагүй зүйл болж хуучирчээ. Монголчууд бид эргэж нураахаа л шинэчлэл гэж боддог болчихоод байна. Одоо ч манай Монголд, намуудад эрх мэдлийн төлөөх тэмцлээ “шинэчлэл” гэдэг үгээр халхалдаг болчихож дээ. Ухаандаа аль нэгэн намын удирдлагад горилсон хүмүүс хаана ч зөндөө л байдаг. Тэд санасандаа хүрэх гэж ямар нэгэн шалтаг хайж байдаг. Тэр гол шалтаг нь сонгуулийн дүн юм байна л даа. Сонгуулийн  дүн тааруухан гарчихвал энэ нь шалтаг болдог. Энэ шалтгаа олон түмэнд илэрхийлэхдээ “шинэчлэл” хийнэ гэдэг. Хараад байхад энэ нь удирдлагаа солино гэсэн үг юм байна л даа” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Залуусын үйлдэл ахмад удирдлагадаа ингэж ойлгогдож байгаа аж. Ард түмний нүдэнд энэнээс ч муухайгаар харагдаж яваа.
 
Үүнтэй зэрэгцээд өчигдөр хилийн чинадад ажиллаж амьдардаг МАН-ыг дэмжигч залуус нэгдэн “Шинэ хүч хөдөлгөөн”-ийг байгуулсанаа зарлав. Уг хөдөлгөөний үндэслэгчийн нэг Норвегийн шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан М.Найданхүү “Намаа шинэчилье гэвэл юуны өмнө улс эх орны эрх ашгийг боддог, нэр цэвэр хүмүүсийг намын бүх түвшинд оруулж ирэх ёстой. Гэтэл сүүлийн таван сонгуульд дараалан ялагдахад гол үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд, тухайлбал, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүхийн зөвлөхүүд гэх зэрэг олон нөхдүүд “Шинэчлэл” яриад эхэлж буй нь үнэнд үл нийцэх ичгүүртэй хэрэг. Уг нь эдгээр нөхдүүдийг огцруулах талаар ярих нь шударга юм. Гэтэл эд өөрсдөө манлайлан нэг баг болон ажиллаж байгаа, алдаж онож буй МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлөө огцруулах талаар ярьж байгаа нь дэндүү шударга бус, гутамшигтай хэрэг. МАН-ын ялагдалд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс шинэчлэлийн тухай ярьж байгаа нь үнэнд нийцэхгүй” гэж зарлав. Тэр бас У.Хүрэлсүхийн залуус гадаад ертөнцөд ингэж ойлгогддог гэж өгүүлсэн. Үнэхээр эдгээр залуус сүүлийн таван сонгууль дараалан намын удирдах түвшний ажил хийсэн хүмүүс. Тэгсэн мөртлөө намаа ялагдах болгонд бүгдээрээ нийлж олонхоороо түрээ барьж албандаа үлдээд байдаг. Энэ удаа ч гэсэн намаа ялагдсаны маргааш бүгд цуглан яаран сандран гарын үсэг цуглуулан хэвлэлийн хурал хийж байгаа нь сүйрч буй хөлөг онгоцноос амь гарах гэж зугтаж буй харх шиг л харагдсан.

Мөн Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “МАН-ыг шинэчилнэ гэх сургаар хамаг балаг таригчид шинэчилье, өөрчлөгдье гэж уриалан ярилцлага өгөөд ирэхлээр яалтай ч юм бэ дээ” гэж санааширсан юм. Үнэхээр ичих нүүргүй ийм залуусынхаа төлөө МАН-ынхнаас эхлээд эгэл жирийн гишүүд хүртэл гайхан санааширч байх шиг байна даа.

Д.Идэр


0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.72.247.249)
    залуучуудыг басаж болохгүй , удирдлагаа өгөөд л үзээч дээ юунд үхэх байдаг юм вээ, 1990 онд зүгээр л засгийн газраа өгсөн л биз дээ
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.25)
    Монголын аюулгүй бдал гэж нэг шалгуур бдаг даа энэ шалгуурт МАН хүрэхгүй бна МАН цагийн аясаар алга болох ёстой
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • харх (103.11.195.133)
    харах биш харх хулганыг хэлсэн байхлдаа. Ер нь бол амьд амьтад устаж үгүй болоход харх жоом гүрвэлүүд л тэсч гарна гэдэг тогтоогдсон үнэн. Энхбаяр гуайтай тохиолдсон явдал бол үлэг гүрвэлийг эрвээхэй мөхөлд хүргэсэн хувилбартай адил юм. Хамгийн том юмыг хамгийн жижиг нь устгадаг бололтой.
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (210.89.232.110)
    ene hugshin zunug bas olon yum yrisan baina shvv, zaluusaa ad vzdeg um baihdaa.
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Ganbold (180.149.97.138)
    sanal neg bna.
    2013 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    9 цаг 9 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 43 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 27 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 50 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 15 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 39 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 41 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    16 цаг 3 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    16 цаг 8 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 38 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 40 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 21 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 19 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 32 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 41 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    20 цаг 3 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 30 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 30 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 30 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 35 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК