
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа яг одоо Сүхбаатарын талбайд үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим /ҮЖҮНХ/ марш аялгууны тоглолтоор эхэллээ. Төрийн хүндэт харуул Төрийн ордны баруун болон зүүн жигүүрээс ёслолын алхаагаар алхаж Төрийн ордны өмнө байраа эзлэн УИХ-ын чуулганы танхим дахь Төрийн далбааг Төрийн хүндэт харуулаар хамгаалуулан Их эзэн Чингис хааны хөшөөний зүүн талд байрлуулах гэж байна.
Т.Энхэлээ