
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд хийх ажлын айлчлалын удирдамжийг батлав. Айлчлалын үеэр Ч.Сайханбилэг сайд Хонконгийн Сангийн нарийн бичгийн дарга, Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, Худалдаа, эдийн засгийн хөгжлийн байнгын нарийн бичгийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ёслолын албаны даргатай тус тус уулзаж, Хөрөнгийн бирж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Худалдаа, хөгжлийн зөвлөлөөр зочилно. Мөн Монгол, Хонконгийн иргэд харилцан 14 хоног визгүй зорчиж байгааг 30 хоног болгох талаар ярилцана.