
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын энэ сарын 31-нээс ирэх сарын 4-ний өдрүүдэд Япон улсад хийх ажлын айлчлалын удирдамжийг батлав. Айлчлалын үеэр хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн хэмжээнд хегжүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцах, хоёр талын болон яам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох, Монгол Улсад ипотекийн зах зээл хөгжүүлэхэд дэмжлэг авах боломжийн талаар хэлэлцэх, Япон улстай техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан тохиролцсон төслүүд дээр хөнгөлөлттэй зээл авах зэрэг асуудлаар санал солилцохоор тусгагджээ.
24tsag.mn