
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай захирамж гаргасан билээ. Монгол улсын Ерөнхийлөгчид улиран сонгогдоод байгаа Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд зориулсан хүндэтгэлийн хуралдаан яг одоо эхэлж байна. Дөнгөж сая гишүүд болон УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Төрийн ордны зүүн урд голын хаалгаар гарч схемд заагдсан суудлаа эзлэлээ. УИХ-ын дарга гишүүдийн ирцийг мэдээлж, Ерөнхийлөгчийг урин УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг албан ёсоор эхлүүллээ. Өнөөдөр гишүүдийн ирц 90.7 хувьтай байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадны нэр хүндтэй олон зочид төлөөлөгч урилгаар оролцож байна.
Т.Энхэлээ