
Тэрээр Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлээхээ батлан тангараглаж тангарагийн бичигт гарын үсэг зурж, тамгаа дараад УИХ-ын З.Энхболдод хүлээлгэн өгсан юм. Үүний дараагаар УИХ-ын дарга З.Энхболд Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг дахин хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдээд баяр хүргэлээ. Ерөнхийлөгчид баяр хүргэн нэрт улстөрч Д.Бямбасүрэн мэндчилгээ дэвшүүллээ. Яг одоо Ц.Элбэгдорж ард түмэн болон УИХ-д хандан үг хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)