
Монгол улсын Ерөнхийлөгчид сонгогдсон Ц.Элбэгдорж дөнгөж сая Сүхбаатарын талбайд ард түмнийхээ өмнө тангараг өргөлөө. Тэрээр тангарагаа өргөсний дараа УИХ болон ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ "Надад дахин итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлаа. Дэлхийн олон улс оронтой урдын бүтээлч хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
Хариуцлагатай нээлттэй, хууль дээдлэдэг хөрөнгө оруулагчидтай хамтран
ажиллана. Монгол газар шороон дээр 2 сая 900 мянга дахь иргэн төрж
байна. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна. Хүний орчлонд дөнгөж
мэндэлж байгаа иргэд маань агаар нь цэвэр, ус нь тунгалаг, эрүүл
шударга орчинд өсч бойжих ёстой. Бид хамтдаа Монгол Улсынхаа төлөө
зүтгэх ёстой” гэж үгээ өндөрлөсөн бөгөөд ард түмний хурайлсан дуугаар
хүндэтгэлийн чуулган хаалтаа хийсэн юм. Тэрээр үг хэлснийхээ дараа ээж Хонинхүүгийнхээ хамтаар ард түмэндээ ёслоод Төрийн ордон руу орлоо. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр удахгүй хүргэх болно.
Т.Энхэлээ