
Ерөнхийлөгчийн тангараг ёслолд зориулсан цэргийн сүрт жагсаал яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж үг хэлж цэргийн сүрт жагсаалыг албан ёсоор эхлүүллээ. Үүний дараа гадаадын зочин төлөөлөгчдийн тэргүүн нарыг Төрийн есөн хөлт Их цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан дурсгалын зураг татуулах юм. Харин 15.00 цагт Тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн тоглолт болох аж.
Сэтгэгдэл (1)