
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улс дахь дипломат төлөөлөгчдөөс гадна гадны нэр хүндтэй олон төлөөлөгч оролцлоо. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Япон, БНЭУ-ын сайд, Бүгд найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев, ОХУ, Буриадын Засгийн газрын дарга, ардын хурлын дарга, ОХУ-ын төрийн думын гишүүн, олон улсын шатрын холбооны тэргүүн Ильюмжинов. Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Маркус Эдэрэр, Японы Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, гамшгийн асуудал эрхэлсэн сайд К.Фүрүя, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеман, Франц улсын Батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн дарга Франсис Делон зэрэг найман орны зочид төлөөлөгч Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирсэн байна.
Т.Энхэлээ