
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хуралдаад хаагдаж байна. Хаврын чуулган энэ хугацаанд нийт 26-н удаа хуралдаж , 86 удаа байнгын хороо хуралдсан байна. Дээрх хуралдаануудаар 13 бие даасан хууль, 45 хуулийн нэмэлт өөрчлөлт хийж таван хуулийг хүчингүй болгосон байна. Ийнхүү УИХ-ын 2013 оны хаврын чуулган өндөрлөлөө.
УИХ-ын хаврын чуулган өндөрлөснөөр ирэх аравдугаар сар хүртэл
УИХ-ын гишүүд амарч, мөн тойрогтоо ажиллах давхар үүрэг хүлээж байна.
Д.Ундрах /24tsag.mn/