Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийг тангарах өргөх үед бусад орны төрийн тэргүүд ингэж мэндчилгээ дэвшүүллээ

2013-7-11
0
ЖИРГЭХ
    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордны өмнө тангараг хүргэсэн. Сонгуулийн ялалтын дараа түүнд дэлхийн томоохон орнуудын төрийн тэргүүнүүд баяр хүргэсэн билээ. Тэгвэл өчигдөр тангараг өргөх ёслолын дараа Ерөнхийлөгчид баяр хүргэсэн төрийн тэргүүнүүдийн мэндчилгээг хүргэе.
    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Төрийн ордны өмнө тангараг хүргэсэн. Сонгуулийн ялалтын дараа түүнд дэлхийн томоохон орнуудын төрийн тэргүүнүүд баяр хүргэсэн билээ. Тэгвэл өчигдөр тангараг өргөх ёслолын дараа Ерөнхийлөгчид баяр хүргэсэн төрийн тэргүүнүүдийн мэндчилгээг хүргэе.

00000963_mediumЭрхэмсэг ноён Цахиагийн Элбэгдорж танаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Тань чин сэтгэлээсээ баяр хүргэхийн сацуу таны тангараг өргөх ёслолын арга хэмжээнд өөрийн хамгийн их итгэл найдвар хүлээлгэдэг Гадаад бодлого, аюулгүй байдлын ахлах нарийн бичгийн дарга Жү Чол Ги-г илгээх болсондоо маш их баяртай байна.
 
Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Таны удирдлага дор бүхий л салбарт ахиц дэвшил гаргасаар ирсэн билээ. Ноён Ерөнхийлөгч Та цаашид ч Монголын ард түмний хүсэл эрмэлзэлд тулгуурлан Монгол Улсыг хөгжил цэцэглэлтийн зам руу удирдан авч явахыг хүсэн ерөөе.
Түүнчлэн, өнгөрсөн хугацаанд Солонгос-Монгол хоёр орны харилцааны хөгжилд онцгойлон анхаарал хандуулж байсанд тань талархал илэрхийлье. Миний зүгээс 1990 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш цогцлоож ирсэн харилцаан дахь ололт амжилт, өнө эртний түүх соёлын хэлхээ холбоонд тулгуурлан “Солонгос-Монголын иж бүрэн түншлэлийн харилцаа”-г цаашид улам бэхжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Тантай хамтран зүтгэхийг зорьж байна.
Танд эрүүл энх, аз жаргалыг, Монгол Улс үүрд хөгжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
ПАК ГЫН ХЭ
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
2013 оны 7 дугаар сар 10
 
00000963_mediumМонгол Улсын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Танаа,
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонтой тань холбогдуулан чин сэтгэлийн баяр хүргэе. Манай хоёр орны харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө Тантай үргэлжлүүлэн хамтран ажиллах завшаан тохиосонд баяртай байна.
Танай Засгийн газар өмнөө дэвшүүлсэн шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад тодорхой амжилт гаргаж байна. Хамтын ажиллагааны чухал салбаруудад манай тал дорвитой дэмжлэг үзүүлж чадсан гэж найдаж байна. Хоёр орны хамтын ажиллагаа боловсрол, эрүүл мэндийн салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн Эдинбургийн Тату фестивальд оролцох болсныг баяртайгаар хүлээн авлаа. НҮБ-ын хүрээнд болон олон улсын бусад байгууллагын хүрээнд манай хоёр орны зэвсэгт хүчин дэлхийн олон оронд энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байгааг бахархалтайгаар тэмдэглэж байна.
Манай хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд улам нэмэгдэж байгааг өнгөрсөн 2 дугаар сард Танд бичсэн захидалдаа дурдсан билээ. Британий олон тооны компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байна. Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа бид өргөжүүлж, илүү их зөвлөмж, дэмжлэгээр хангахаар болсон. Лондон ситигийн захирагч Лорд Мэйрын ирэх 9 дүгээр сард Монгол Улсад хийх айлчлал нь Монголын санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах санал, санаачилгыг хоёр талаас гаргах нөхцөл бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Үүний сацуу Оюу толгой төслийн ажлыг урагшлуулахад Таны дэмжлэгийг дахин хүсмээр байна. Энэ асуудлаар өнгөрөгч 2 дугаар сард би Танд захидал илгээж байсан боловч сүүлийн саруудад, тухайлбал, 6 дугаар сарын 21-нд төлөвлөгдсөн зэсийн баяжмалын анхны экспортыг хойшлуулсан зэрэг нэмэлт хүндрэл гарсан гэж ойлгосон. Энэ мэтийн үл ойлголцсон байдал нь хөрөнгө оруулалтын түншийн хувьд Монгол Улсын олон улсын нэр хүндийг бууруулах, Оюу Толгой төслийн цаашдын үйл ажиллагаа, хөгжил цэцэглэлд эргэлзээ төрүүлэх бодит эрсдэл дагуулна хэмээн үзэж байна. Тиймээс тулгарсан бэрхшээлийг даван туулж, Оюу Толгойн зэсийн баяжмалын экспортыг түргэн хугацаанд тогтвортой байдлаар эхлүүлнэ гэдэгт найдаж байна. Ингэснээр танай Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хооронд үүссэн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх үндсэн зөрчилдөөнийг арилгаж, Төсөл санхүүжүүлэх багцыг төгсгөл болгоход тустай болох нь дамжиггүй. Энэхүү ажлыг зөв голдирлоор явуулахад Та бид нэгэн сэтгэлтэй байгаад эргэлзэхгүй байна.
00000963_mediumТаныг улиран сонгогдсонд дахин баяр хүргэе. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд Тантай өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдье.
Гүнээ хүндэтгэсэн,
Дэвид Камерон
Их Британийн Ерөнхий сайд

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөсөнтэй холбогдуулан ЗХУ-ын удирдагч асан Михаил Сергеевич Горбачёв өнөөдөр утсаар баяр хүргэлээ.
Михаил Горбачёв Монголд ардчилсан нийгмийг амжилттай цогцлоож, улс орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгчид баяр хүргээд цаашдын ажилд нь амжилт хүсэв.

00000963_mediumЭрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Тань чин сэтгэлийн баяр хүргэе.Энэтхэгийн ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.
 
Монгол Энэтхэгийн ард түмэн соёл иргэншил, урлаг соёл болон шашин шүтлэгийн хувьд холбоотой хүмүүс. Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай хоёр улс Олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж чадсан. Бидний хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, шинэ чиглэл салбарт өргөжсөөр байна. Мөн манай хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцаа цаашид өргөжих хандлагатай байгаад би сэтгэл хангалуун байдаг.
Таны алсын хараа, үүрэг оролцоотой Монгол Энэтхэгийн харилцаа ойрын жилүүдэд улам илүү эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Та цаашид Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа хоёр улсын ард иргэдийн ашиг тусын төлөө Олон талт хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлнэ гэдэгт итгэж байна.
Таныг Шинэ Дели хотод айлчлан ирж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцахыг урьж байна.
Эрхэм Ерөнхийлөгч танд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу.
 
Хүндэтгэсэн
Пранаб Кумар Мукержи
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч
00000963_medium
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Тань чин сэтгэлийн баяр хүргэе.
Таны манлайлал, удирлага дор Монгол Улс богино хугацаанд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй орнуудын нэг болсон билээ.
Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монгол Сингапур улс найрсаг дотно харилцаатай байсан ба олон салбарт хамтран ажиллаж ирсэн. Бид энэ харилцааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэх хүсэлтэйгээ илэрхийлэхийн ялдамд тохиромжтой цагтаа Сингапурт айлчлахыг урьж байна.
Танд болон Монголын ард түмэнд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
 
Хүндэтгэсэн
Тони Тан Кенг Яам
Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч

00000963_mediumЭрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Таныг төрийн нэн өндөр албанд дахин сонгогдсонтой холбогдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд улс орноо ардчилал, хөгжлийн замаар үргэлжлүүлэн хөгжүүлэх үйлсэд Тань амжилт хүсье.
 
Монгол Улс нь Франц Улсын Ази дахь онцолсон түнш юм. Танай улсын дотоод улс төрийн хөгжил, нэн ялангуяа цаазаар авах ялыг цуцлах тухай Таны зоримог шийдвэр зэрэг нь бүс нутагтаа үлгэр дуурайлал болох үнэ цэнэтэй алхам болсон хэмээн үзэж байна. Манай хоёр талын харилцааг улс төр, эдийн засгийн салбарт улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхэд Таны дэмжлэгийг авч ажиллана гэдэгт итгэл төгс байна.
Өнгөрсөн 10 дугаар сард Лаос Улсад болсон АСЕМ-ын төр, засгийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Тантай уулзсанаа эргэн санахад таатай байна. Түүнчлэн ойрын хугацаанд Таныг Парис хотноо хүлээн авах болсондоо сэтгэл хангалуун байна.
Энэ айлчлалыг хэрэгжүүлэх эрмэлзлээ илэрхийлэхийн ялдамд Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд өндөр хүндэтгэл илэрхийлье.
 
Хүндэтгэсэн,
Франсуа Олланд
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч

0
ЖИРГЭХ
Санал болгох
Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
    8 цаг 56 мин
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
    9 цаг 31 мин
  • Непалд болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 1000, сураггүй хүний тоо 4000 давлаа
    13 цаг 15 мин
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
    13 цаг 38 мин
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
    14 цаг 3 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
    15 цаг 27 мин
  • Япончууд баавгайнаас хамгаалахын тулд “Мангас чоно” нэртэй роботыг ашиглах болжээ
    15 цаг 29 мин
  • Ө.Шижир: Бодит амьдрал, хийсэн цаас хоёр тэнгэр газар шиг зөрөөд байна, Монгол Улсын Засгийн газар аа
    15 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
    15 цаг 56 мин
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    17 цаг 25 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    17 цаг 28 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    18 цаг 9 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    19 цаг 7 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    19 цаг 20 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    19 цаг 29 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    19 цаг 51 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 18 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    20 цаг 18 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    20 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    20 цаг 23 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК