Улсын наадамд түрүүлсэн УИХ-ын гишүүн, БХ-ийн сайд Д.Бат-Эрдэнийн “Улс” хүрэн азрагыг үзэж сонирхох гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байна. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Өмнөговийнхон, бизнесийнхэн гээд хөвөрч байгаа сураг гарлаа.
Өчигдөр орой Н.Алтанхуягийн тэргүүлсэн шинэчлэлийн Засгийн газрынхан Д.Бат-Эрдэнэ сайдынхаа уяагаар оржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, Барилга хот байгууллатын сайд Ц.Баярсайхан, ГХ-ний сайд Л.Болд нар танхимын гишүүнийхээ уяагаар оржээ. Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогт ч гэсэн хамт явжээ. Тэд шинэчлэлийн Засгийн газрын танхим наадмын түрүү авлаа. Бид азтай байна хэмээн ярилцаж ирэх жил дахин түрүү авахыг Д.Бат-Эрдэнэдээ хүссэн байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)