
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад зургаан сайдаа татах шийдвэрийг гаргасан, энэ нь намын дарга Н.Энхбаярыг суллаагүйтэй холбоотой гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарах болсон билээ. Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба "Манай намд сайд нараа татна гэсэн юм яригдаагүй. Наадмын үеэр намын дарга Н.Энхбаярыг гаргана гэсэн тохироо ч хийгээгүй. Эрүүл мэндийн шалтгаанаар гаргах комисс томилогдогдоод наадмаар чөлөөлөгдөх байх гэсэн горьдлого байсан. Ер нь намын гишүүд дотор намын даргыг яаралтай гаргаж, эмчлэх шаардлагатай гэдэг хүмүүс бий" гэж хэллээ.
Т.Энхэлээ