Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хандгайтад жил бүр хүний амь үрэгдэж, өвөл бүр хэдэн арван хүн гэмтэж бэртдэг үү?

2015-1-05
0
ЖИРГЭХ
Манай улсад цана чаргаар гулгадаг газар цөөхөн. Тоотой хэдхэн газрыг иргэд маань зорьж, өөрсдийгөө болоод хүүхэд, хөгшдөө баярлуулж агаар салхинд гарч стрессээ тайлдаг.
-Хандгайтад жил бүр хүний амь үрэгдэж, өвөл бүр хэдэн арван хүн гэмтэж бэртдэг үү?-
Манай улсад цана чаргаар гулгадаг газар цөөхөн. Тоотой хэдхэн газрыг иргэд маань зорьж, өөрсдийгөө болоод хүүхэд, хөгшдөө баярлуулж агаар салхинд гарч стрессээ тайлдаг.

Мэдээж өвлийн улирлын бас нэгэн “өнгө” нь цас, цана, чарга. Тиймээс ч жилийн дөрвөн улирлын нэгдээ хүмүүс ганц өдөр ч болов агаарт гарч цана, чаргаар гулгах сонирхолтой байдаг. Гэтэл найдвартай, үйл ажиллагаа нь сайн, иргэдийг хохироочхооргүй цанын бааз бараг байхгүй.
Хандгайт
“Скай ресорт”, “Хандгайт” гэсэн хоёр газарлуу л зүглэх хүмүүс олон. Харамсалтай нь энэ хоёр газар тэс өөр үйлчилгээтэй бөгөөд үнийн хувьд харьцангуй өөр. Тодруулбал, “Скай ресорт”-ын үнэ өртөг хэтэрхий өндөр, үйлчилгээ сайтай байхад “Хандгайт”-д чарганы гэх хэдэн төгрөгийг тушаадгаараа ялгаатай.

Тиймээс ч өндөр өртөгтэй цанын баазыг сонгож чадахгүй иргэд олон байдгийг нуух юун. Гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгээ, анги хамт олноороо цана чаргаар гулгаж өдрийг сайхан өнгөрөөх зорилготой хүмүүс л эдгээр газрыг зорьж байгаа. Харамсалтай нь тэд нулимастай буцах тохиолдол буурахгүй байгааг энд тодотгохоор шийдлээ.

Бидний хэсэг нөхөд жил бүр Хандгайтыг зорьж, цана чаргаар гулгадаг болоод удаж байна. Гэвч жилдээ ганц очих тэр өдөр тухайн газар заавал нэг эмгэнэл, заавал нэг бэрхшээл гарч ирдэгийг энд онцлох нь зүйтэй биз ээ. Магадгүй биднийг очих бүрт болдог бэртэл гэмтэл, хүний амь үрэгдэх явдал олон нийтийн бодож байгаагаас ч их гарч байгааг үгүйсгэхгүй юм.

  Өнгөрсөн жил л гэхэд 20 гарч яваа залуу, бяцхан хүүхдийн хамт хүнд гэмтэн хүмүүсээр өргүүлэн эмнэлгийн бараа харж байсныг тод санаж байна. Гэвч энэ жил бэртэл гэмтэл нь хүний амиар солигдож байгаа нь хамарсалтай.
Хандгайт
Золгүй явдлаар амиа алдсан иргэн хийгээд түүний хөөрхийлөлтэй охин, тэднийг гэр бүлийг хараад олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс тэнд болсон явдлыг дор сийрүүлье.

-Талийгаач эцэг дээрээ бүх хувцсаа тайлж нөмөрсөн нь сэтгэл эмтэлмээр дүр зураг байв-
Тэнд хүн үхчихлээ, энд хүн нас барчихаж гэсэн яриа жиг жуг хийсээр байв. Ам, хамарнаас нь цус гараад нас барчихлаа гээд л үнэхээр айдастай зүйл сонсогдож эхлэв. Энэ өдөр Нэгдүгээр сарын 2-н байв.  Бидний нөхөд энэхүү харамсалтай мэдээллийн мөрөөр хэргийн газар очиход 60 орчим насны эрэгтэй амиа алдсан, эргэн тойронд нь эргүүлийн цагдаа нар, мөн гашуудсан ар гэрийнхний дүр зураг харагдав. Үнэхээр сэтгэл эмтлэм энэ байдал харахаас нүд халтирам байсан нь лавтай. Хамгийн гол нь эцгийгээ агаарт авч гарч, ганц өдөр ч болов хөгжилдөхөөр шийдсэн охидын амьдрал тэр цаг мөчид харанхуй, аймшигтай, итгэмээргүй байсан гэхээр үнэхээр сэтгэл эмтэрмээр байлаа.

  Ингээд юу болсныг асуувал дээрээс гулгаж байсан 14,15 орчим насны хоёр хүү замд нь  зогсож байсан нэгэн настай хүнийг дайран унагааснаас тэр хүний хамар, ам, чихнээс нь зэрэг, зэрэг цус гарч эхэлсэн байна. Тэр даруйд түргэн тусламж дуудсан ч замын урт, Хандгайтын орчим дахь замын түгжрэлээс болж тухайн  хүний амийг аварч чадаагүй аж. 103-ын эмч нар ирэхэд аль хэдийнэ оройтсон байсан бөгөөд эмч нар шүүх эмнэлгийнхэнийг иртэл хөдөлгөж болохгүй гэдгийг сануулаад буцаад явсан юм. Үүнээс хойш цаг гаруйн дараа Шүүх эмнэлгийнхэн ирж талийгаачийн цогцосыг авч явсан юм.
Түргэн тусламж, шүүх эмнэлгийнхэн ирээд талийгаачийн цогцосыг аваад явах хүртэл түүний хүүхдүүд нь бололтой 4-5 хүн хажуунаас нь ахлам ч холдохгүй өөрсдийн өмсөж явсан гадуур хувцасаа тайлан хучиж, талийгаач эцгийгээ тэврэн уйлж суусан юм.
Хандгайт
-Бид хүний аминд хүрсэн шүү дээ гэх арилашгүй хар толботой хүүхдүүд-
Харин талийгаачийг үхэлд хүргэсэн гэх насанд хүрээгүй хоёр хүүхдийг цагдаа нар гавлан авч явсан юм. Мэдээж тэд хүний аминд хүрсэн учир тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэвч тэднийг буруутгах нь зөв ч юм уу?. Тэд бас л тоглож наадах гэж, амрах гэж ирсэн шүү дээ гэж бодогдох сэтгэл өөрийн эрхгүй төрж байв. Нөгөөтэйгүүр энэ хүүхдүүдийн амьдралд тоглож наадаж яваад хүний аминд хүрсэн гэх арилашгүй толбо үлдэж байгаа нь харамсалтай. Ийн аль, аль талдаа харамсмаар уг үйл явдал Хандгайтад ирэх он жилүүдэд дахин бүү давтагдаасай даа.
Хандгайт
-Хандгайтад хяналт тавьж, хариуцлага тооцох газар алга уу?-
Ийм аюултай, хүний амь нас эрсдэх өндөр магадлалтай газар чарга зарж мөнгө олохыг л урьтал болгосноос биш хэн нэгэн гэмтэж бэртвэл анхан шатны тусламж үзүүлэх ямар ч бэлтгэлгүй, эмчгүй цанын бааз ажиллуулж байгаа хүмүүст хариуцлага хүлээлгэх, хяналт тавих газар байна уу. Тэнд ажиллаж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын эх сурвалжийн хэлж буйгаар Хандгайтад ингэж цанын бааз ажиллуулах ямар ч зөвшөөрөл байхгүй аж. Мөн энэ байдлаа таслан зогсоох, чарга худалдахгүй байхыг удаа дараа сануулсан ч өдийг хүртэл хүлээж авахгүй байсаар ирсэн гэж байв.

Тэд нэг чаргаа 5000 төгрөгөөр түрээсэлдэг. Өдөрт хэдэн арван хүн тэднийхээр үйлчлүүлдэг. Тэгэхээр олж байгаа ашигаасаа тухайн газрыг зорьж буй хүмүүсрүү чиглүүлсэн зүйл хийвэл аштай юу даа. Адаглаад хүн бэртэж гэмтэхээс хамгаалсан зүйлс, анхан шатны тусламж үзүүлэх эмч зэргийг бэлтгэвэл болохгүй зүйл гэж байхгүй шүү дээ.
Хандгайт
Хандгайт
Хандгайт
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (202.21.106.109)
    хэцүү юм болжээ,гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.Ум мани бад мэ хум
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.123.44)
    харамсалтай, бас эмэгнэлтэй юм болжээ. гулгаж тоглож байсан хүүхдүүд ямар ч буруугүй шүүдээ.
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (150.129.140.115)
    Iim hachin baliar standart bus yum ajilluuldagaa bolimoor yum...olon jil hun all bn sh te
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.21.4)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • ИРГЭН (103.9.91.98)
    ХАНДГАЙТЫГ ХАА
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • ZOCHIN (122.201.21.76)
    HUURHII HUUHDUUDED YAMARCH BURUU BAIHGUI SHD HANDGAIT BOL YAMARCH STANDART BAIHGUI
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.77.9)
    Хандгайтад хад чулуу ихтэй,дээрээс огцом гулгаж ирдэг учир хад чулуу дайрч хөлөө хугалдаг.манай найз л лав бууж явахдаа хад таараад хөлөө хугалж байсан
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • зочин (124.158.77.9)
    хөөрхий дөө.ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. УМ МАНИ БАДМИ ХУМ
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.20.102)
    ayulgui baidlin zuvluguu ugdug bh hregtei
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.20.102)
    standarttai bh heregtei. gulgaj bui zone ruu uur humuusiig oruuldaggui bh heregtei sh de
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Durakuud (150.129.141.29)
    Er n Tom huuhduud bj Hun urdaa bgaag haraad hajuu tiishee oorsdoo unsan Bol gaigui l ongroh bsan bhdaa er n avhaall sambaa gargaj chadahgui malnuud yah gej uhaan medrelee aldtal gulgaj bgaa haragddag hudalaa hashgiraldaad manai ohiduud ch ter !!!!!
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
    • хэлж биш хийсч ирдэг гайг энэ хүүхдүүдэд битгий тохолдоо.одоо болоо ш дээ. яаж сандарч ,айж ,зовниж байгаа бол чи өөрийгөө оронд нь тавиад үздээ.мал гэж ёстой чамайг л хэлэх байх.малын буян гомдмоор амьтан ....
      2015 оны 01 сарын 05
  • зочин (103.229.176.166)
    хөөрхий настай ахыг бурхан ивээг, ум мааний бадми хум, залуучууд эндээс сургамж авах болтугай
    2015 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    29 мин
  • УИХ: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    55 мин
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
    1 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Шүүх шинжилгээний байгууллагын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө
    1 цаг 4 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    1 цаг 15 мин
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    14 цаг 33 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    15 цаг 45 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    16 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    16 цаг 35 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    16 цаг 51 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    16 цаг 56 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    17 цаг 12 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    17 цаг 20 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    18 цаг 17 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    18 цаг 55 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    18 цаг 58 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    19 цаг 2 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    19 цаг 5 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    19 цаг 9 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК