ЗБГХТГ-ынхан өнгөрсөн сарын эхээр "Айс топ" хамтлагийнхан болон "Дижитал"-ын Баавар тэргүүтэй хүмүүсийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Говьсүмбэр аймгаас саатуулсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тэдгээр хүмүүс гэм буруугүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа аж. Харин уг хэрэгт Баянгол дүүргийн ИТХ-ын эрх бүхий албан тушаал хашдаг төрийн албан хаагч Б гэх залууг холбогдуулан шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээлэв. Д.Дуулим















































