Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авч оруулсан. Тэгвэл энэ онд ашиглалтад орох тус хорооллын хоёр дахь цогцолборт хувийн хэвшлийнхнийг хамруулахаар болжээ. Тус хорооллын эхний ээлжийг оны эхний хагаст, үлдсэн хэсгийг оны төгсгөл гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
















































