Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд

2026-4-30
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Пэлжээгийн Адарсүрэн нь 1942 оны гуравдугаар сарын 1-нд мэндэлсэн. 1998 оны 10 дугаар сарын 19-нд таалал төгсжээ.

БАРИМТ 2

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт Цэвэгжавын Адарсүрэн болон төрсөн. 

БАРИМТ 3

Төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүнийг Пэлжээ гэж хүнд өргүүлсэн аж.

БАРИМТ 4

1963 онд тэрбээр тухайн үеийн Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа офицерын мэргэжлийн сургалтад сурч дуусгаад Говь-Алтай аймагт Монгол-Хятадын улсын хил дээр шифрлэгч-радистаар ажиллахаар очжээ. Энэ үед БНХАУ-д соёлын хувьсгал өрнөж, хоёр орны харилцаа таагүй болж байсан үе юм.

БАРИМТ 5

Ингээд нэг удаагийн хилийн уулзалтад БНХАУ-ын төлөөлөгчид П. Адарсүрэнг их гоё дуулдаг гэсэн, бид нарт зориулаад сайхан ая бариад өгөөч гэж хүссэн. Ингээд тэрээр хятад ардын дуу болох "Дорно зүгээс нар мандаж байна" дууг маш сайн дуулсан байдаг. Гэвч энэ үйл явдал НАХЯ-ны анхааралд өртсөнөөр Мао Зе Дуны үзэл санааг дэмжигч гэсэн улс төрийн хэлмэгдэлд өртөөд халагдаж цэргийн амьдралаар явах зам үүд нь хаагдсан.

БАРИМТ 6

Дараа нь Ховд аймгийн Булган суманд "Цаг уурын станц"-д ажиглагч хийж байгаад 1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубийн эрхлэгчээр ажиллан, «Гэр ахуйн модны хоёрдугаар артель»-д зураачаар ажиллахын зэрэгцээ Гадаад худалдааны яаманд харьяалагдах «Хоршоолол» нийгэмлэгт самбо, чөлөөт бөхөөр хичээллэв.

БАРИМТ 7

Улмаар 1971 оны 11 дүгээр сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтсан Бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч медальт байранд орсон байна.

БАРИМТ 8

Үүний дараа НТХ-ны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Тогоохүүгийн шийдвэрээр түүхий эдийн баазад клубын эрхлэгч хийж байтал Соёлын яамны сайд Даваасамбуу, Улсын гавьяат жүжигчин Цогзолмаа гуай нар түүнийг дуудаж: Дуучин Гэрэлт-Од хойшоо явах болсон. Түмэндэмбэрэл бие муутай, хөдөө явж чадахгүй нь. Чи манайд ор“ гэжээ. Ингээд Ардын Дуу Бужгийн Чуулгад (АДБЧ) гоцлол дуучнаар орж дуулж эхэлсэн түүхтэй.

БАРИМТ 9

Тэр анх дөрвөн ятгатайгаар монгол ардын дуу Хадат ухаа, Малчнаараа торойно, Дөрвөн улирлын өнгө дууг дуулдаг байлаа.

БАРИМТ 10 

Монголын ард түмний дунд Алдарт дуучин Адарсүрэн гэх нэрээр алдаршин үлдсэн, Монголын нийтийн буюу зохиолын дуучин байлаа. 

БАРИМТ 11

Монголын радиогийн алтан фондод Монгол ардын домогт харилцаа дуу, богино дуунууд, монголын хөгжмийн зохиолчдын зохиол бүтээл, уянгын дуунууд зэрэг 100-гаад дуу дуулсан нь бий. Үүнээс ардын дуунд тэр чигээрээ, амьдралаараа орсон учраас ардын дуугаа илүү хүндэлж явдаг байсан.

БАРИМТ 12

ХЦДБЧ-д 1980-аад оны дунд үед ажиллаж байсан ба чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд ядруухан,зүдрүүхэн амьдралтайгаар хорвоог туулан амьдралынхаа сүүлийн хэдэн жил баянхошууны автобусанд дуулан явж байгаад улмаар бусдад зодуулсан шархаа дийлэлгүй хэд хоног тарчилсаар1998 оны 10-р сарын 19-нд насан өөд болжээ.

БАРИМТ 13

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуай түүний талаар ярихдаа, "Сайхан хоолой. Одоо хилэн хоолой гэж ярина даа, бараг. Хилэн хоолой бол захиалга их өндөртэй. Тэр үед хөгжмийн зохиолчид, яруу найрагчид Адарсүрэнгээр дуу дуулуулах гэж өдөр шөнөгүй үзэлцэж байсан хэрэг. Сонсогчид бол Адарсүрэнгийн шинэ дуунуудыг өдөр шөнөгүй хүлээдэг байв".Адарсүрэн шиг ард түмэнд тэгж их хүндлэгдсэн дуучин яг тэр үедээ байгаагүй учраас тэр хүний сэтгэл их гонсгор үлдсэн. Адарсүрэн өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгосон. Тэр нарийн хоолойтой эрэгтэй дуучдыг даван гарч ирж өөрийнхөө тэр бүдүүн хоолойтой дэг сургуулийг Д.Түмэндэмбэрэл гуайтай хамт тогтоож чадсан. Нийтийн дууны үндсэн толгой дээр сахиус болон заларч байсан гэдэгтэй хэн бэ гуай ч өнөөдөр маргаж чадахгүй. Мэргэжлийн би ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдаг. Сүүлдээ Адарсүрэнгээр дуу бичүүлэхэд их хүндрэлтэй болсон гэж ярьсан л даа. Архи балгадаг гэж. Тэгээд хүмүүс дуугаа дуулуулахын тулд архи аваачиж өгдөг гэж дуулдаж байсан" хэмээжээ. 

БАРИМТ 14

Харин Дэд хурандаа С.Зэсэндүйчир "Таашаалтай сайхан хоолойгоороо ард түмнийхээ сонорыг мялааж явсан дуучин маань “Алтай хангайн уулс”-ынхаа дунд алдарт “Улиастайн гол”-ынхоо нэгэн салбар бяцхан Ширээгийн эрэг дээрх “Хадат ухаа”-д “Намрын өнгө” налайсан тэр нэгэн “Гэгээн жаргалын өргөө”-нд “Малчнаараа торойсон”, “Амар түвшин” монгол айлд “Алиман ертөнцийн саран” дор “Малчны нөмөр”-т хүү нь болон мэндэлж, “Ээжийнхээ хайраар” бойжиж, “Сүргийн дэргэд”-ээс “Ургацын өргөн зам”-аар “Шижиртэн найгах тариа”-г бахдан “Намартаа баясан” эргэх “Дөрвөн улирал”-аас “Энх улирал” нь гоцлон аялж “Дуучин бүсгүй”-н хамт хууч домог арвинтай “Хулсан ташуур”-ыг хамтран хөглөж, “Сэвтээ нь үгүй сэтгэл”-ээ “Мөрөөдлийн дуу”-гаараа илэрхийлж “Хувиршгүй сэтгэл”-ээрээ “Замдаа мэнд яваарай” хэмээн ерөөж яваа ая дууны “Жинчин” маань “Аргагүй амраг”-тайгаа “Миний нийслэл”-дээ амьдран, ач үрс өнөр өтгөн болж “Бүжинхэн туулай”-гаа аялуулж явсан манай урлагийн од П.Адарсүрэн маань байхгүй мөртлөө дуутайгаа бидний дунд “амьдарч” байгаа билээ" гэжээ.

БАРИМТ 15

П.Адарсүрэн нь нэг хүү гурван охинтой. Эхнэр Гавъяат багш А.Гантогтох.

БАРИМТ 16

Хүү А.Амартайван "Адарсүрэн" сан байгуулж, "Ар Монголын алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн" ном гаргасан байна.

БАРИМТ 17

Ямар ч төрийн том гавъяа, шагнал авч байгаагүй түүнийг нэгэн сайтад гавъяатуудын жагсаалтанд оруулсан байдаг.

БАРИМТ 18

2021 оны 9 дүгээр сард Завхан аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор Цагаанхайрхан сумын Соёлын төвийг алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн нэрэмжит болгох тогтоол гарсан.

image

"Ард түмний Адараа" хэмээн алдаршсан дуучин П.Адарсүрэнгийн хөшөөг босгох "Тэмээн дээрээс наран ойрхон" хүндэтгэлийн тоглолт тавдугаар сарын 16-нд болох гэж буй. Бид та бүхэнд алдарт дуучны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
“Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Jerome Herman (138.68.74.110)
    HOW TO RECOVER FUNDS LOST IN FOREX TRADING, CRYPTO INVESTMENT OR CRYPTO TRADING If you have fallen victim to a Bitcoin or crypto investment scam and have lost funds, it can be a devastating experience. However, there are steps you can take to try and recover your lost funds. One option is to contact GEO COORDINATES RECOVERY HACKER, a company that specializes in recovering funds lost to scams. Their services proved invaluable in my case, and their success in recovering my funds has been a tremendous relief. They have the skills and knowledge required to tackle such complex issues and provide effective solutions. I hope my story helps others who might be struggling with similar issues and encourages them to take action to recover their losses. Reach out to GEO COORDINATES RECOVERY HACKER via contact details Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp: +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 05 | Хариулах
  • Debra Betty (38.248.91.88)
    MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2026 оны 05 сарын 02 | Хариулах
  • Өлзий (202.179.15.130)
    УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУД НЬ ДЭМЖЭЭД УЛСААС ОРОН СУУЦ ӨГӨӨГҮЙ ЮМ БАЙХДАА, ТИЙМ МУНДАГ ДУУЧИНГ БАЯНХОШУУНД АМЬДРУУЛААД БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ.
    2026 оны 05 сарын 01 | Хариулах
  • jennie holden (105.113.9.142)
    Looking for a way out? It’s simple, When it comes to tracking Locations of mobile phones, computer system & individuals using them or remote mobile hacking into devices, This Genius hacker provides the very best of services, I’m glad to introduce him to you all, I have been fooled many times by some other Sham hackers that pretend to be what they are not and it really makes me feel bad. I was at the point of giving up, but luckily, I was introduced to the best hacker ever, contact his gmail on jbeespyhack@ gmail com who he eventually offered me the best solution I ever needed retrieving some old deleted texts and a round-the-clock location monitoring of my husband’s phone and everything worked fine, he’s very fast honest and reliable, work with him today for the best solution. contact him on jbeespyhack@ gmail com
    2026 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    5 цаг 58 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    12 цаг 11 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 29 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    15 цаг 23 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    15 цаг 52 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 53 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    16 цаг 1 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    16 цаг 21 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    16 цаг 37 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    16 цаг 46 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 8 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    17 цаг 25 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    17 цаг 37 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    18 цаг 22 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    18 цаг 31 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 39 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    18 цаг 51 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    19 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    19 цаг 39 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 43 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК