Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Академич Т.Галбаатар: Манай ард түмэн бол эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай улс

2015-1-06
0
ЖИРГЭХ

uls_54ab781e40472_1МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙ ЭРДЭМТЭН НАРИЙН БИЧГИЙН  ДАРГА, АКАДЕМИЧ Т.ГАЛБААТАРТАЙ  ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

Сүүлийн үед Шинжлэх ухааны Академийн талаар хэвлэлүүдээр нийтлэлүүд гарч байна. Дэлхийд байдаггүй  бүтцийг Та бүхэн бий болгосон юм уу?

Шинжлэх ухааны Академи гэдэг нь Европын сэргэн мандалтын үед буй болсон сонгодог бүтэц гэдгийг ихэнх хүмүүс мэднэ дээ. Одоо хүртэл тасралтгүй үйл  ажиллагаа явуулж буй Германы Леополдын Шинжлэх ухааны Академи (ШУА) нь 1652 онд,  Английн хааны нийгэмлэг 1660 онд, Оросын Шинжлэх ухааны Академи 1725 онд тус тус байгуулагдсан байдаг.  Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрэхээрээ Шинжлэх ухааны Академи гэдэг байгууллага байгуулсан түүхээс зарим нэгийг дурьдвал,       Голландын ШУА 1808, Австрийн ШУА 1847, АНУ-ын ШУА 1863, Хятадын ШУА 1926 онд тус тус  байгуулагдсан байх жишээтэй.           Манай улсын хувьд 1924 онд тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн дүрмийг Засгийн газар батлахад “ ... энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны Академи болох буй заа” гэж бичсэн байдаг юм шүү.  Жамъян гүн их алсыг харж чаддаг хүн байжээ гэж санагддаг юм. Харин түүх яривал Их Монгол улсын үеэс манайд ийм эрдэмтдийн байгууллага байсан юм. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби гуай Хубилай хааны намтрыг олон жил судалсан хүн, тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ бичсэн байдаг. Англиар бол “Academy of Worthies” гэж орчуулсан байдаг юм. Тэр ч бүү хэл, тэрхүү академийн  зарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби гуай ярьж байсан. Тэгэхээр  манай ард түмэн бол эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай гэдгээрээ бахархаж болно шүү.

Шинжлэх ухааны Академи гэж Зөвлөлтийн, социализмын бүтэц гэж зарим нийтлэлд бичигдээд байгаа нь тэгэхээр ташаа мэдээлэл болж байна уу?

Интернетийн тусламжтайгаар өнөө цагт мэдээллийг олж авахад их хялбар болчихоод байгаа биз дээ. Тэр Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс өмнө, XIX зуунаас өмнө Шинжлэх ухааны Академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд  итгэхэд хэцүү юм, эс бөгөөс мэдсэн ч худал мэдээлэл тараагаад байгаа ч юм шиг.

Шинжлэх ухааны Академи бүтэцдээ судалгааны хүрээлэнгүй байх ёстой, хүрээлэнтэй л бол Зөвлөлт маягийн ШУА гэж ойлгож болох уу?

Үгүй, Европын 43 улсын Шинжлтэх ухааны Академиудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Энэ 43 улсын ШУА-ийн  29 нь бүтэцдээ судалгааны хүрээлэнтэй байгаа юм. Жишээлбэл Австрийн ШУА -20 гаруй, Голландын ШУА- 16, Шведийн ШУА -9 хүрээлэн, төвтэй байх жишээтэй.  Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд гэхэд л Чех улсын ШУА- 55 орчим,  Словак улсын ШУА  мөн л 55 орчим, Польш, Унгар улсын ШУА-иуд мөн төдий хэмжээний хүрээлэн төвтэй үйл ажиллагаагаа явуулж байна шүү дээ. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.

Барууны орнуудад зөвхөн их сургууль дээр л  шинжлэх ухааныг хөгжүүлдэг уламжлалтай юм биш үү?

Тэр бол бас л өрөөсгөл ойлголт болно. Жишээ нь, АНУ-ын Холбооны төсвөөс судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулийн бус судалгаанд зарцуулагддаг юм. АНУ-д Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүд (NIH) гэсэн 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны хүрээлэн, Үндэсний лабораториуд зэрэг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд голлох судалгааны байгууллагуудад тооцогддог. Японд мөн Үндэсний хүрээлэнгүүд байна, Германд Макс Планкийн нийгэмлэг, Лайбницийн нийгэмлэг, Хельмхолцын нийгэмлэг, Фраунхоферын нийгэмлэг гээд бүтэцдээ тус бүр 70-80 хүртэл хүрээлэнтэй байгууллагууд, Францад CNRS  (80 хүрээлэнтэй), Италид CNR (100 хүрээлэнтэй) зэрэг зөвхөн судалгаа хийдэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, барууны орнуудад их дээд сургуульд ч судалгаа хийдэг, Шинжлэх ухааны Академи гэх үү, Үндэсний лаборатори, хүрээлэн гэж нэрлэх үү, нийгэмлэг гэж нэрлэх үү их сургуулийн бус байгууллагад ч судалгаа хийдэг юм.

Монгол улс ямар замаар нь явах ёстой юм бэ?

Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс их сургуулиуд ч, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ч судалгаа хийдэг загвар манайд оновчтой, мөн боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх, их дээд сургуулийн багш нар 5-6 жил болоод 1-2 жил хүрээлэнд ирж зөвхөн судалгаа хийж буцаад багшлах зэрэг боломжуудыг бий болгох хэрэгтэй. Тэрнээс аль нэг байгууллагуудыг механикаар нэгтгэвэл ёстой л шинжлэх ухаанаа устгах эрсдэлтэй юм.

 Б.Золбоо


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sudlaach (103.229.120.215)
    saihan yariltslaga bolson bna. Demberel nar iim olon ulsad SHUA baidgiig medehgui, ooriinhoo bundgeriin hemjeend l setgene shuu dee, huurhii gej!!!
    2015 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
    12 цаг 50 мин
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
    14 цаг 2 мин
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
    14 цаг 37 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    14 цаг 52 мин
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
    15 цаг 9 мин
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
    15 цаг 13 мин
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
    15 цаг 30 мин
  • СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо төгсөх ангийн сурагчидтай уулзлаа
    15 цаг 37 мин
  • МОНГОЛСАТ “ХАВРЫН УРАМШУУЛАЛ” ЗАРЛАЛАА
    16 цаг 34 мин
  • “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 200 гаруй санал ирүүлжээ
    17 цаг 13 мин
  • Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна
    17 цаг 15 мин
  • Эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана
    17 цаг 19 мин
  • Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
    17 цаг 22 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
    17 цаг 27 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав
    18 цаг 18 мин
  • “Ардчилсан сэргэлт” холбооныхон Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд ингэж санал өгч байв
    19 цаг 20 мин
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    19 цаг 44 мин
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
    19 цаг 47 мин
  • Фото: “Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
    20 цаг 24 мин
  • “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагдана
    20 цаг 31 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ар халхын алдарт, ард түмний хайртай дуучин П.Адарсүрэн агсны тухай сонирхолтой баримтууд
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • БАРИМТ: Маркны алдаатай хэвлэлүүд хамгийн үнэтэйд тооцогддог
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • "БЕСТ БАЗЗЕР-2026"-д зодоглох улсын цолтой бөхчүүд
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Тавдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Бекбосун Апсатаров Улаанбаатарт: «Бид Лондонгийн биржийг давсан, Канадын корпорацийг давсан, бид өөрийнхөө алтыг эргүүлэн авсан
  • СХД-ийн 16 настнууд "иргэний андгай" өргөлөө
  • “Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүлжээ
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монгол Улс Австрали Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч байна
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Баярцогт: Манай намын дөрвөн том фракц намайг дэмжиж байгаа
  • Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар тодорлоо
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Хэвлэлийн эрх чөлөөний өдөр: Тэдний яруу алдрыг магтсан "хоёрхон" дуу
  • Өнөөдөр 32 нас хүрч байгаа Улсын заан Б.Серикийн тухай сонирхолтой баримтууд
  • Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан өнөөдөр эхэлнэ
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ховдын "хүчит гурвал"-ыг залгамжлах М.Баяржавхлан арслангийн тухай сонирхолтой баримтууд
  • 1930 онд Их Британийн Berkshire мужид “Girls Fire Brigade” буюу охидын гал сөнөөгчдийн баг ажиллаж байв
  • 260 гаруй жилийн дараа Монгол нутагт тодорсон Богд Жавзандамба хутагт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК