УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа А.Гансүхийг Зам тээврийн сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэж иргэн М.Даваапил өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд тараасан байдаг. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эцсийн шийдвэр өнөөдөр гарсан байна. Өөрөөр хэлбэл, иргэн М.Даваапил нь бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэдгийг шүүх тогтоож, түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг ногдуулсан байна. Д.Дуулим


















































Сэтгэгдэл (1)