Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд А.Галтбаяр ажлаас чөлөөлөгдөх
хүсэлтээ өгсөн байдаг. Өргөдөлд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас
чөлөөлж өгнө үү хэмээн дурдсан байсныг эх сурвалж мэдээлэв. Тиймээс
А.Галтбаярын өргөдлийг тэр дор нь хүлээж аваад орных нь хүнийг томилсон
байна. Томилгоог сайд эрх мэдлийнхээ хүрээнд хийсэн бөгөөд удахгүй
албан ёсны захирлыг томилох сонгон шалгаруулалтыг зарлах аж.Харин А.Галтбаяр захирлын хувьд дан ганц эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаа өгөөгүй гэдгээ тайлбарласан байна. Тодруулбал, хов жив, зохион байгуулалттай гүтгэлэг, улс төрийн намуудын явуулгаас болж ажлаа өгсөн гэдгээ онцолжээ.
Д.Дуулим


















































Сэтгэгдэл (1)