“Саусгоби сэндс”-ийн компанийн удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүллээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 166.2 дугаар зүйлд заасан татвараас зайлсхийх болон мөнгө угаасан хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа ажээ. Тодруулбал, Жастин Капла болон “Саусгоби сэндс” компанид санхүүгийн ерөнхий менежер Хиларион, Кристобал нар нь 2007-2011 онд татварын тайлан тооцоогоо Татварын ерөнхий газарт тайлагнахдаа борлуулалтын орлогоболон төтвөрт ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд өөрчилсөн хэмээн үзэж байгаа аж. Үүнээс гадна улсад төлөх ёстой татварыг зориудаар нууж нийт 84 тэрбум гаруй төгрөгийн татвараас санаатайгаар зайлсхийсэн хэрэгт буруутгаж байна. Мөн зарим нэр бүхий компаниудын дансаар дамжуулан сэжигтэй гүйлгээ хийсэн байж болзошгүй зэрэг хэргүүдээр тус компанийн удирдлагуудыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн байна.
















































