Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт нас барсан хүн байна гэсэн мэдээлэл өнгөрөгч шөнө цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгалт хийхэд тус хороонд оршин суух 53 настай эрэгтэй Б гэгчийг мэсний зүйлээр амь насыг нь хохироосон байжээ. Уг хэргийг 43 настай Б гэгч нь архидан согтуурсан үедээ үйлдсэн болохыг тогтоосон байна.Хэргийг СХД-ийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/

















































