ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Шийдлийн Засгийн газартай хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэн өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг тус газрын даргаар томилсон юм. Тэгвэл Т.Аюурсайхан ажилчдаа цомхотгохоор болжээ. Бүр тодруулбал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШӨХТГ-ын орон тоог 15 хувиар бууруулж 36 ажилтантай ажиллахаар төлөвлөж байгаа аж.Д.Дуулим

















































