Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнгөрсөн жилийн Монголын сэтгүүлзүйд “Өөр сэтгэе” гэх уриатай 2-р суваг телевизийг нээсэн юм. Тус телевиз нээгдсэн цагаасаа авахуулан мэдээллийн өвөрмөц өнгө төрхөөрөө нэлээдгүй ялгарч байгаа залуухан телевиз гэхэд болно. Харин тус телевизийг үүсгэн байгуулагч, захирал сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдөр өөрийн цахим хуудас болох твиттерээрээ дамжуулан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа тухайгаа мэдэгдлээ. Тэрээр “2-р суваг телевизийнхээ захирлын ажлаа эрүүл мэндийн шалтгаанаар шилжүүлж өглөө. Жаахан амралт хэрэгтэй байна. Бас ганцаараа баймаар байна” хэмээж жиргэжээ.

















































Сэтгэгдэл (18)