Архи хэтрүүлэн хэрэглэсэн жолоочийн буруутай үйлдлээс болж 1300 айл, аж ахуйн нэгж тоггүй болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд "Н" гэгч нь өчигдөр орой 22.00 цагийн орчимд "Sherokee" маркийн "УНТ 77-03" улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийн ажиллагааг тасалдуулсан байна. Ослын улмаас 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоггүй болжээ.
Д.Дуулим
Д.Дуулим

















































Сэтгэгдэл (1)