
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 11. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 21. Адъяа гараг. Харцага одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдэсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавь барилдах, номын авшиг авах, шинэ гэр байр авах, хараал жатга буцаах, нялхасын хурам хийх огторгуйн үүдийг бооход сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.