Ерөнхий боловсролын сургуулийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болсон хэд хэдэн тохиолдол гарсан байна. Эдгээр хүүхдүүд гар утсаа дээрэмдүүлэхдээ бусдад зодуулсан гэх олон тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байгаа аж. Тухайлбал, хүүхдүүд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гар утсаараа тоглох, дуу сонсох зэргээсээ болж хулгай, дээрмийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол багагүй бүртгэгдсэн байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүдэд энэ талын сэрэмжлүүлгийг өгч байх хэрэгтэй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/

















































