Он гарсаар бага насны 19 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай мэдээг Замын цагдаагийн газраас онцоллоо. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд байсан хүүхэд хог ачиж байсан портер маркийн автомашинд дайруулж амиа алджээ.
Өмнө нь мөн бага насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүйгээс болж автомашинд дайруулж амиа алдсан хэрэг гарсан байна. Юутай ч Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үеүдэд хүүхдүүд осолд өртөх магадлал өндөр байгааг албаныхан хэлж байна. Дээрх ой таван сартай хүүхдийн хэрэг цэвэр эцэг эхийн хараа хяналтгүйгээс үүдэлтэй байгаа юм. Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (1)