-210 сая төгрөгийн төлөө хоёр хүний аминд хүрчээ-

Гадаадын хоёр иргэний аминд ноцтойгоор халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу энэ сарын 11-ний 23.40 цагийн орчимд Баянгол дүүргийн хоёрдугаар хорооноос нэгэн иргэн хүн амиа алдсан байгаа талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгулууллагаас очиж шалгахад тус хорооны ..... тоот орон сууцанд гадны нөлөөтэй хоёр иргэн амиа алдсан байдалтайгаар олджээ. Улмаар цагдаагийн шуурхай бүлэг нотлох баримтыг үндэслэн хэрэгтнүүд илрүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна.
Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын гэрээс 210 орчим сая төгрөг буюу их хэмжээний мөнгө алдагдсан нь тогтоогдсон байна.
-Хэргийн мөрөөр 700 гаруй цагдаа ажиллагаа явуулжээ-Харин хэрэгтнийг шуурхай илрүүлэх багт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болох 700 гаруй албан хаагчид оролцсон байна. Улмаар 6 цагийн дотор сэжигтэн болох этгээдийг нотлох баримтан дээр үндэслэн Дархан-Уул аймгаас баривчлан саатуулжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар сэжигтэн сэжигтэн Дархан-Уул аймгаас цааш Сэлэнгэ, Сэлэнгээс ОХУ руу явахаар төлөвлөж байсан байж болзошгүй аж. Харин цагдаагийн алба хаагчид шуурхай, ур чадвартайгаар нягт уялдаа холбоотойгоор ажиллаж чадсанаар цаг алдалгүй сэжигтнийг илрүүлсэн байна.
-Хэрэгтэн ганцаараа уг хэргийг үйлдээгүй гэв-
-Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтэн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 26 настай Г гэгч аж. Тэрбээр 3 иргэнтэй нийлж, бүлэглэн уг хэргийг үйлдсэн байж болзошгүй байгааг албаныхан хэлж байна.
Уг хэрэгт холбоотой эдгээр дөрвөн иргэнийг одоогийн байдлаар ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Тэд шунахайн сэдлээр урьдаас төлөвлөж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх таамаг байгаа юм.
-Эхний мэдүүлгээр хэрэг хийснээ хүлээгээд байна-
Саатуулагдсан иргэний тухайд мэдүүлэг өгч эхлээд байгаа бөгөөд эхний мэдүүлгээрээ хэрэг хийснээ хүлээгээд байгаа аж. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангид зааснаар хэрэг үүсгээд байна.
Хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газраас шалгаж байгаа юм.
-Хохирогчдыг хятад иргэд болохыг тогтоогоод байна-
Мөрдөн байцаалтын явцад хохирогчид хятадын иргэд болох нь тогтоогоод байна. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогчид бичиг баримтгүй байсан ч шинжилгээний явцад хятад иргэд гэдэг нь тогтоогджээ. Одоогоор Хятадын консултай холбогдож бичиг баримтынх нь хуулгыг авчруулаад байгаа гэдгийг эх сурвалж онцоллоо. Мөн хохирогчид манай улсад бизнес хийдэг түншүүд байх магадлалтай байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/


















































Сэтгэгдэл (30)